Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хог дээр хаясан 526 саяын биткоиноо хайж байгаа залуу


Их Британийн IT мэргэжилтэн Жеймс Хоуэллс санамсаргүй хаясан 8 мянган биткоиноо 2013 оноос хойш хайж байна. Түүний биткоинтой хард дискийг эхнэр нь мэдэлгүй хаяж орхижээ. Жеймс биткоины талаар анх 2009 онд мэдэж, олборлох ажилд ханцуй шамлан оржээ. Биткоин олборлох ажилд амжилт олсон дэлхийн анхны таван хүний нэг нь байсан гэж тэр ярьж байна. 70 хоногийн дотор 8000 мянган биткоинтой болсон ч тэр үед энэ нь үнэндээ бараг сохор зоосны үнэгүй байлаа. 

“Би бүр их биткоин олж чадах байсан ч эхнэр Хафина компьютерын чимээ хэт чанга, унтахад саад болж байна гээд уурладаг байлаа. Дараа нь компьютер дээрээ ус асгаад засаж чадалгүй орхисон” гэж Жеймс дурслаа.

Ингээд зөөврийн компьютероо задлаад сэлбэг болгон заржээ. Харин биткоинд хүрэх нууц тэмдгээ хуулж авч чадалгүй, хатуу дискийг нь хайрцагт хийгээд мартаж орхисон байна. 2013 онд гэрээ цэвэрлэж байгаад хайрцгаас хоёр диск олоод нэгийг нь хогийнхоо саванд хаяжээ. Өглөө нь ямар диск хаяснаа шалгах гэтэл Хафина хогоо хэдийн гаргаад хаячихсан байсан байна. Эхлээд тоосонгүй. Харин хэдэн сарын дараа зурагтаар нэгэн норвег залуу олборлоод мартсан биткоин нь 700 мянган фунт стерлинг болсон талаар ярьж байхыг үзжээ. 

“Биткоинтой диск үлдсэн байгаасай гэсэн ганц бодолтой хайрцгаа нээтэл хоосныг нь үлдээжээ. Жинхэнэ шок”


Энэ өдрөөс эхлэн түүний тайван амьдрал төгсгөл болсон юм. Хэдэн жил мөрдөж, шалгасны эцэст эхнэрийнх нь хаясан хогийг Өмнөд Уэльсийн Ньюпорт дахь хог дахин боловсруулах төвд ачсаныг мэджээ. Хөлбөмбөгийн 15 талбайтай тэнцэх асар том талбайд байгаа 110 мянган тонн хогны хаа нэгтэй нь байгаа гэсэн үг. Гэхдээ тэр 526 сая ам.доллар хүрэх биткоиныхоо эрэл хайгуулд туслах ивээн тэтгэгч олж чадсан. Ивээн тэтгэгч нь 10 сая фунт стерлинг гаргаж өгөөд олсных нь дараа хувь авах гэрээ байгуулжээ. Жеймс хиймэл дагуулаас зураг авч, том эрдэмтэдтэй зөвлөн, хатуу дискийн мэдээллийг сэргээж чадна гэсэн NASA-гийн ажилтнуудтай ч холбогджээ. Тэд робот нохойны тусламжтай хайгуул хийхээр болсон байна. Гэвч Ньюпорт хотын захиргаа зөвшөөрсөнгүй. Нийт орлогын 10 хувийг амлаад ч болсонгүй. Хог дээрх баялгийн талаар олон хүн мэдэж, металл илрүүлэгч бариад хайдаг болсон тул хотын захиргаа хог хаягдлын газрынхаа хамгаалалтыг чангатгав. Хотын захиргаа Жеймсийг хог дээр юм хайх эрхгүй гэж үзэж байна. Учир нь хаясан бол хаясан, одоо хог хотын эзэмшил. Харин Жеймс одоо Шүүхэд хандаж, хайгуул хийх зөвшөөрөл авах, үгүй бол хохирлыг нь барагдуулахыг шаардаж байгаа юм. 

Түүнд хувийн амьдрал үгүй болсон. Олон саяын үнэтэй биткоиныг нь хаясан эхнэрээсээ тэр салсан. Шинэ ханьтай болох талаар тэр бодохгүй байгаа. Одоо түүний толгойд хог дээрх 8000 биткоин л эргэлдэж байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
Уржигдар
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.