Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Гэртээ 159 муур тэжээсэн 68 настай франц эмэгтэйг хорих ялаар шийтгэжээ


80 метр квадрат орон сууцандаа 159 муур, 7 нохой тэжээж байсан франц эмэгтэйг амьтны эрх зөрчсөн хэргээр хорих ял эдлүүлэхээр болжээ. Тэд нэг жил хөнгөн дэглэмээр хорих ял эдлэх бөгөөд хэт олон амьтан нэг дор цуглуулан, амьтдын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг харгисаар хөндсөн хэмээн шүүх ял сонссон байна. 

Амьтдыг асрамжийн газарт нүүлгэн шилжүүлсэн бөгөөд асаргаанд нь зарцуулахаар 162 ам.долларын торгуулийг эмэгтэйд ногдуулжээ. Тэдний хөршүүдээс удаа дараа цагдаагийн байгууллагад гомдол ирэх болсон тул албатууд очин шалгахад гэрээр нь дүүрэн өт хорхой, шимэгч амьтад гүйлдэж, хоол тэжээлийн дутагдалд орсон амьтдын ихэнх нь өвдсөн болохыг тогтоожээ. 

Угаалгын өрөөнд нь дор хаяж хоёр муур, хоёр нохой амиа алдсан байдалдтай олджээ.  

"Тэд бол миний хүүхэд. Намайг муурнуудаасаа татгалз гэж байгаа нь хүнд хүүхэдтэй байж болохгүй гэхтэй адилхан" гэж муурны эзэн эмэгтэй хэлжээ. Сэтгэцийн эмчийн үзлэгээр эмэгтэйг "Ноа синдром" буюу амьтдыг зохих ёсоор нь арчлах чадваргүйгээр олон тооны амьтад нэг дор байлгах хүслээр тодорхойлогддог сэтгэцийн эмгэгтэйг тогтоосон гэнэ. 

Эх сурвалж: South China Morning Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
6 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
6 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.