Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Нэгнээрээ тоглоом тохуу хийж, шоглодог хосуудын харилцаа илүү бат бөх байдаг


АНУ-ын Канзасын Их сургуулийн судлаач, профессор Жеффри Холлоор удирдуулсан судалгааны баг 30 жилийн хугацаанд 15 мянга гаруй хүнийг хамарсан 39 төрлийн судалгаанд үндэслэн сонирхолтой баримтыг танилцууллаа. Нэгнээрээ тоглоом тохуу хийж, чөлөөтэй шоглон инээлддэг хосуудын салах магадлал бага, харилцаа нь урт хугацаанд бат бөх үргэлжилдэг аж. 

"Инээдээр дамжуулан хүн амьдралын баяр таашаалыг мэдэрдэг. Шооч хошин зантай хүн бусдын сэтгэлийг их татдаг. Хосын харилцаанд ч алиа хошин зантай хүнтэй хамт байхад стресс намжиж, урт хугацааны тогтвортой харилцааг бий болгох ач тустай. Хайртай хүнээрээ тоглож, инээлгэж, шоглох нь харилцааг илүү дотно, сонирхолтой болгодог болохыг бид олон мянган хосуудын харилцаанд үндэслэн тогтоолоо" гэж Жеффри Холл хэлжээ. 

Гэвч нэгнээрээ тоглоом тохуу хийхэд ч хязгаар бий. Доромж утгатай, үнэт зүйл рүү нь халдсан, "доош нь" хийсэн хошигнол харилцааг харин ч хөндийрүүлэхийг судлаачид анхааруулж байна. 

Хайртай хүнээ инээлгэн, шоглох нь тэднийг дотносуулж, стрессийг намжааж, дархлааны системийг дэмжин, нэгнээ мэдрэн илүү сайн ойлголцоход нөлөөлөх зэрэг олон давуу талтай гэнэ.

Эх сурвалж: Bright Side 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
3 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
3 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.