Францын 68 настай эмэгтэй, 52 настай эрэгтэй хамтран амьдрагч нар нийт 159 амьтныг харгис хэрцгий нөхцөлд байлгаж байсан тул шүүхээс нэг жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Учир нь Ниццагаас ирсэн хосууд 80 мкв (861 мкв) талбайд 159 муур, долоон нохой тэжээдэг байсан бөгөөд тэднийг маш бохир заваан орчинд амьдруулж байсан нь илчлэгджээ. Амьтад ус, хоол тэжээлийн дутагдалд орон, шимэгч хорхойнуудаар халдварлан өвчилсөн байдалтай амьдарч байсан байна. Иймд тэдний ойр орчимд амьдардаг хүмүүс тэднийг амьтан тэжээх ёсгүй хэмээн үзэж өргөдөл гаргасан бөгөөд шүүхээс хосуудад амьтны эрхийг зөрчсөн хэмээн үзэж 150,000 евро буюу 128,000 фунт стерлингээр торгожээ.
Эрх баригчид хаа сайгүй амьтны ялгадас байсныг мэдээлсэн бөгөөд өрөө тус бүрээс арван амьтан илрүүлсэн байна. Харамсалтай нь амьтдын зарим нь эрүүл мэндийн шалтгаанаас болж үхсэн байдалтай олджээ. Эл харамсалтай үйл явдлын дараа сэтгэцийн эмч хосуудад үзлэг хийсэн бөгөөд эмчийн үзлэгээр 68 настай эмэгтэй нь "Ноагийн хам шинж"-тэй болохыг олж тогтоосон байна. Ноагийн хам шинж нь аливаа хүн ямар нэг зүйлийг /амьтан, хүн/ асран хамгаалах бүрэн чадваргүй байсан ч үрчилж авах гэсэн сэтгэлзүйн хэрэгцээ юм.
Эх Сурвалж: BBC