Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Энэ 7 хоногт олны анхаарлын төвд орсон 5 асуудал


Энэ долоо хоногт олон нийтийн анхаарлын төвд орсон асуудлуудыг багцлан хүргэж байна. 

Юун түрүүнд, хүчирхийлэл, дээрэлхэл зэрэг нийгмийг цочирдуулж анхаарал татсан аливаа асуудалд хандахдаа:  

  • Цацагдсан мэдээллээс үл хамааран шүүх, цагдаагийн байгууллагаар гэм буруутай нь батлагдах хүртэл хэн нэгнийг "гэмт хэрэгтэн" гэж үзэхгүй байх, хүний эрхийг хүндэтгэх,
  • Хийсэн үйлдлээс үл хамааран хэн нэгнийг цахим орчинд гадуурхан доромжлох, сүрдүүлэх нь хүний эрхийн мэдрэмжгүй, хууль зөрчсөн үйлдэл гэдгийг ухамсарлах,
  • Ямар ч тохиолдолд хохирогчийг буруутгахаас зайлсхийх, нэр төр, хувийн мэдээллийг нь хамгаалах, задарсан мэдээллийг цааш түгээхгүй байх,  
  • Асуудалд олон талын байр суурийг сонссоны үндсэн дээр дүгнэлтээ хийхийг уншигчдадаа уриалж байна. 

1. СУИС-ийн оюутнуудын дунд гардаг дээрэлхэлтийн асуудлаар шүгэл үлээв

"Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji&Ylalt" влогт зочноор оролцохдоо "Оюутан байхдаа доод үеийнхнээ дээрэлхэж байгаагүй. Бараг танихгүй" гэж ярьсан. Гэтэл 2015 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгссөн А.Хандмаа суралцаж байхдаа жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нарт хэрхэн дээрэлхүүлж, бие махбод, сэтгэл санааны хохирол амссанаа хуваалцсан байв. Үүнтэй зэрэгцэн доод курсад суралцаж байхдаа тэдний гадуурхал, дээрэлхэлтэд өртдөг байсан гэх хүмүүс ар араасаа гарч ирэн  энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд ороод байна.

Уг асуудалд нэр холбогдсон жүжигчин Б.Мишээл, Б.Номин, Т.Бадамжав нар мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд хуулийн байгууллагаар шалгуулна гэж мэдэгджээ. Харин СУИС-ийн захирал Э.Сонинтогос Eguur News-т өгсөн ярилцлагадаа "Дээрэлхэлтээс болж маш олон хүүхэд сургуулиас хөөгдсөн. Манай сургуульд дээрэлхэлт байсан ч одоо байхгүй" гэж мэдэгджээ. 

2. Дуучин И.Мишээл Sweetymotion хамтлагийн дуучин Ц.Сарнай, продюсер Б.Чинбат нарт зодуулж, ашиглуулж ирснээ дэлгэлээ

Ц.Сарнай, Б.Чинбат нар дуучин И.Мишээлтэй 7,8 жил хамтран ажиллахдаа хэрхэн түүнийг хохироож, уран бүтээлийн амжилтаас нь хойш татаж, ашиглаж ирсэн талаар "...Энэ хоёр хүн олон нийтийн дунд асар сайн сайхнаар яригдаж, хүндлэгддэг тул хоорондоо гарсан асуудлаа бусдад дэлгэж ах эгчийгээ адлуулахыг хүсдэггүй байв. Гурван охидууд нь миний төрсөн дүүгээс ялгаагүй, өсгөлцөж харж ханддаг байсан учир бас дүү нарыгаа бодоод чимээгүй байсан юм шүү. Асар удаан бодож, тунгааж, хүлээж зориг гарган үүнийг бичив..." гээд болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй бичжээ. 

Энэ тухайд Ц.Сарнай, Б.Чинбат нар хараахан ямар нэг тайлбар, мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Харин Sweetymotion хамтлагийн экс гишүүн Т.Солонго "Танил түүх байх чинь вэ. Emotion хамтлагт орж, хамт амьдарч, ажиллаж байсан сайхан гэхээсээ илүү гунигтай аймшигтай он жилүүд нүдний минь өмнүүр өчигдөрхөн болсон үйл явдал шиг дурайж байдаг шүү" гэжээ. 

Мөн гитарчин, ая зохиогч, продюсер Д.Өлзий-Орших цахим хаягаараа дамжуулан үзэл бодлоо хуваалцсан байна. 

3. Цагдаагийн албан хаагчид 13 настай охины хүчирхийлсэн хэргийг шалгаж байна

Өнгөрсөн сард төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн гурван албан хаагч, цагдаагийн газрын жолооч нар нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарсан талаар Urug.mn сайт энэ долоо хоногт дэлгэлээ. Тус албан хаагчид хэрэг үйлдсэнийг урьдчилсан байдлаар тогтоосон бөгөөд ажлаас нь түр түдгэлзүүлж, хэргийг шалгаж эхлээд байгаа аж. Энэ талаар ЦЕГ-ын Дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж "13 настай охиныг хүчирхийлсэн цагдаагийн дөрвөн алба хаагчийг ажлаас нь чөлөөлж, мөрдөн шалгаж байна" гэж мэдэгджээ. 

Urug.mn сайтын ерөнхий эрхлэгч, сэтгүүлч У.Болортуяа хэрэг шүүхээр эцэслэн тогтоогдоогүй байгаа, мөн насанд хүрээгүй хохирогчийг хамгаалах үүднээс нарийн мэдээллийг задруулахгүй гэдгээ илэрхийлжээ. 

4. Эрдэнэт үйлдвэр 59 сая төгрөгөөр майонез худалдаж авна

Эрдэнэс үйлдвэр дөрөвдүгээр сарын 1-нд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд майонез худалдан тендер зарлажээ. Нэг кг майонез дунджаар 8000 төгрөгийн үнэтэй байгаа бөгөөд энэ ханшаар тооцвол 59,548,758 төгрөгөөр нийт 7 гаруй тн майонез худалдан авах нь гэх тооцоог хэвлэл, олон нийт гаргаад байна. Гэвч чухам яагаад ийм их хэмжээний майонез худалдан авч байгаа нь тодорхойгүй байна. 

5. 1072 хувьцааны ногдол ашгийг олгож эхэллээ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компаниас 2023 оны хувьцааны ногдол ашиг болох 256,000 төгрөгийг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 4-өөс эхлэн хувьцаа эзэмшигч иргэдэд олгож эхлэв. Ногдол ашиг иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгааг олон нийтийн сүлжээнд үүссэн яриа, хэлэлцүүлгээс харж болно. 

Дашрамд дурдахад, иргэн хэдэн ширхэг хувьцаа эзэмшиж буйгаас хамаарч дараах байдлаар ногдол ашиг хүртэх юм байна. 

Хувьцааны тоо
Ногдол ашиг
1072ш хувьцаа256.656 төгрөг
1063ш хувьцаа
254.482 төгрөг
772ш хувьцаа
184.816 төгрөг
750ш хувьцаат
179.550 төгрөг
536ш хувьцаа128.318 төгрөг


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
9 цагийн өмнө
Фото: 1970-аад оны Нью Йорк дахь уушийн газрын ховор зургууд
2
10 цагийн өмнө
Wonder Girls хамтлагийн гишүүн асан, жүжигчин Ан Сохи бараг л хагас нүцгэлэв
3
11 цагийн өмнө
"Exhuma" БНСУ-ын бүх цаг үеийн хамгийн өндөр үзэлттэй аймшгийн кино болжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.