Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

“Спартак” балетыг зорих 5 шалтгаан


Энэ амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт тоглогдох "Спартак" балетыг үзэж жүжигчдийн мэргэжлийн өндөр ур чадвар, амьдралын баяр баясгалан, хайр дурлал, дайн тэмцэл, хагацлыг мэдрээрэй. 

1. Цуутай бүтээл 

Спартак нь Арам Хачатуряны бүжгэн жүжиг юм. Энэхүү бүтээл нь Ромчуудын эсрэг боссон боолуудын удирдагч Спартакийн Боолуудын гуравдугаар дайн буюу Спартакийн бослогын үеийн тэмцлийг харуулсан түүхэн сэдэвтэй бүжгэн жүжиг бөгөөд боолууд эрх чөлөөгөө олж авснаар дуусдаг нь жинхэнэ түүхээс ялгаатай юм. Хачатурян уг бүжгэн жүжгээ 1954 онд зохиож, үүнийхээ төлөө мөн онд Лениний одонгоор шагнагджээ[1]. Анх 1956 онд Ленинград хотноо Леонид Якобсоны дэглэлтээр тайзнаа тоглосон байна[2]. Гэхдээ Якобсон уламжлалт повант буюу хөлийн хуруун дээрээ бүжих элементийг өөрийн дэглэлтдээ оруулаагүй аж[3]. Уг бүжгэн жүжиг Москвагийн Их Театрын тайзнаа 1958 онд Игорь Моисеевийн дэглэлтээр тавигдсан, гэхдээ 1968 онд Юрий Григоровичийн дэглэсэн хувилбар нь хамгийн их талархал хүлээж, амжилт олжээ[2]. Спартак бүжгэн жүжиг нь Хачатуряны сор болсон бүтээлүүдийн нэг бөгөөд Орос, хуучнаар Зөвлөлт Холбоот Улсын Их Театрын хамгийн алдар цуутай бүжгэн жүжиг билээ.

2. Спартакийн дүрт балетын гоцлооч Б. Дөлгөөн 

ДБЭТ-ын маргааш буюу дөрөвдүгээр сарын 6-ны бямба гарагт толилуулах “Спартак” бүжгэн жүжгийн Спартакийн дүрийг Б. Дөлгөөн бүтээнэ. Тэрээр Хөгжим бүжгийн коллежийг төгссөн бөгөөд өдөрт 10-12 цаг бэлтгэл хийдэг байна. Тэр бол Монголын балетын ирээдүйн боловсон хүчин, чадварлаг бүжигчин юм.

3.  40 дэхь жил

Алдарт “Спартак” бүжгэн жүжгийг УДБЭТ-ын тайзнаа 1984 оны тавдугаар сарын 5-ны өдөр балетмейстер Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагва, Ардын зураач Ч.Гунгаасүх, удирдаач Төрийн шагналт, Ардын жүжигчин Ж.Чулуун нар тавьж үзэгчдийн хүртээл болгож байжээ.

4. Зөвхөн театрын тайзнаас үзэх боломжтой сүр хүч

Спартак бүжгэн жүжиг нь балетын жүжигчдээс мэргэжлийн өндөр ур чадвар, нэн ялангуяа драматизмыг нарийн шаарддаг драм, бүжиг, хөгжмийн цогц бүтээл гэдгээрээ бусад сонгодог балетаас онцлог. А.Хачатурян 10 жилийн уйгагүй хөдөлмөрөөр Спартак бүжгэн жүжгийг дэлхийн сонгодог урлагийн гайхамшигтай бүтээлүүдийн нэг болгож чадсан гэдэг.

5. Уран сэтгэмжит адал явдлаар дүүрэн

Уг балетын уран сэтгэмжит адал явдлаар дүүрэн өгүүлэмж, хурууны үзүүрийн хөдөлгөөн, нүдний харцаар хүртэл илэрхийлэх бүжиг, жүжиглэлт, баялаг чамин хөгжим нь нийлээд бүжигчид, хөгжимчид, удирдаач, тайзны зураачид, хувцасны оёдолчид, нүүр будаачид гээд бүхий л уран бүтээлчдээс нарийн чимхлүүр хөдөлмөр, уран чадвар шаарддаг. Мөн балет, театрын урлагийг залууст таниулахад ихээхэн тус хүргэхүйц ач холбогдолтой, адал явдалтай, нэн сонирхолтой бүтээл юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
14 цагийн өмнө
Met Gala: Дэлхийг гайхуулахаар Нью-Йоркийг зорьдог оддын гоёл
2
17 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
Уржигдар
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.