Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Намхан хүмүүс илүү ууртай, хэрцгий байх хандлагатай буюу Наполеон комплекс


19-р зууны эхэн үед Наполеон Бонапарт цэргийн тактикаараа гайхагдаж, тулаануудад амжилттай ялалт байгуулан, арван таван жил орчим Францын эзэн суусан байдаг. Харин өнөө үед тэрээр намхан хүмүүс харгис хэрцгий байдлаараа алдартай гэх жишээ болон дурсагдах болоод байна. 

Намхан, жижиг биетэй хүмүүс түрэмгий бас хов жив ярих илүү дуртай байдаг гэх бөгөөд энэ нь намхан, жижиг байдлаа өөрсдийн зан чанараар нөхөх гэсэн оролдлого хэмээн үздэг аж. Өндөр хүмүүс эрх мэдэлтэй, бусдыг өөртөө татах чадвар өндөр, нийгэмд өндөр байр суурьтай байх нь элбэг гэх судалгаа гарч байжээ.

Psychological Science сэтгүүлд хэвлэгдсэн нэгэн судалгаагаар өндрийн ялгаатай байдал нь өрсөлдөөнд маш чухал нөлөө үзүүлдгийг гаргажээ.

 "Дарангуйлагчийн тоглоом" гэх нэгэн туршилтаар хүмүүст их хэмжээний мөнгийг өөрсдөдөө хуваахыг санал болгосон бөгөөд үүний үр дүнд намхан хүмүүс ихэвчлэн өөртөө их мөнгө хадгалж, хуваарилж авах хандлагатай байсан байна. Ийм сонголт хийсэн оролцогчдын ихэнх нь өөрийгөө намхан жижигхэн гэж мэдэрдэг хүмүүс байжээ. Мэдээж энэ туршилт цааш олон байдлаар үргэлжилж, хамт байхад нь өндрийг нь чангаар хэлж, ялгааг нь тодотгох зэргээр өргөжүүлж эхэлсэн байна. Энэ бүхний эцэст намхан хүмүүс илүү дарангуйлагч, давамгайлагч байхыг оролддог тухай хариу гарчээ. 

Мөн цааш үргэлжлүүлсэн өөр нэг туршилтаар нэг нь нөгөөдөө халуун ногоо идүүлэх байсан бөгөөд намхан хүмүүс өрсөлдөгчдөө илүү их халуун ногоо идүүлэх хандлагатай байжээ. 

Харин Наполеон комплекс хэмээн нэрийдсэн нь галзуу, давамгайлах зан авир, түрэмгий байдлаараа өөрийн өндрийн дутагдлыг нөхөх гэсэн оролдлоготой холбоотой гэж тайлбарлажээ. Гэхдээ Наполеон тийм намхан байгаагүй гэдэг. 170 орчим см буюу дундаж өндөртэй байсан хэмээн түүхчид үздэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
4 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (6)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.13 139.5.217.17

little man syndrome

0 Хариулах


Зочин 2024.04.11 139.5.217.17

nyanbaatar otgonbaatar battulga jenko elbegdorj putin kim jon un

0 Хариулах


Зочин 2024.04.11 139.5.217.17

har bor tsaraitai humuus bas dutuugiin complextei baidagshuu. ooroosn tsaiwar tsaraitai hun haraad ataarhaad muulaad hor hutgaad ooriigoo iluu gej batlahgeed booj uhehgeed baidag yum bnle. bas zarim namhan humuus uneheer horon yum bnle. dutuugiin l complex

0 Хариулах


Зочин 2024.04.11 139.5.217.17

dutuugiin complex

0 Хариулах


зочин 2024.04.10 203.17.23.87

өөртөө итгэлгүй байгаагийн илрэл биз дээ. Хүн дарангуйлж байхаар өөртэйгөө ажилламаар юм

0 Хариулах


зочин 2024.04.10 203.17.23.87

үнэн байх аа. Нодлин дарга болсон нэг намхан нөхөр дарангуйлчих гээд ядаад л байна

0 Хариулах