Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Жирийн хүнийг жинхэнэ суутан болгодог 11 зуршил


Хүмүүс суутан гэдэг үг сонсохоороо өөрөөс нь алс хол, үүлэн дээрх зүйл мэт төсөөлдөг. Үнэндээ ихэнх агуу суутнуудад эгэл жирийн бидэнтэй адил зуршил байсныг сэтгэл зүйчид баталж байна. Энэ нийтлэлийг уншаад магадгүй та өөрийгөө, эсвэл ойр дотныхоо хэн нэгийг таньсан байж болно. Тэгэхээр та ч суутан байж болох юм.

Богино нойр


Шар шувуу шиг нойр багатай байх нь тийм муу зүйл биш. Хэдийгээр эмч нар хүн шөнө 7-8 цаг унтаж байх ёстой гэж үздэг ч ихэнх суутан энэ зааврыг дагадаггүй. Алдарт зохион бүтээгч Никола Тесла өдөрт 2 цаг л унтдаг, заримдаа 84 цаг унталгүй ажилладаг байснаа дурссан байдаг. Түүхчид алдарт Леонардо да Винчиг 4 цаг тутамд 20 минут унтдаг байсан гэж баталдаг. 

Мууранд дуртай


Ухаан мэдлэгтэй, уран бүтээлч хүмүүс мууранд дуртай нь нотлогдсон. Жишээ нь, Сальвадор Дали, Анри Матисс, Эрнест Хемингуэй нарыг дурдаж болно. Муур тэжээдэг хүмүүс шилдэг боловсролтой, өндөр IQ-тэй байдаг. 

Цэвэрч бус


Агуу суутнуудын офис, ажлын өрөө “дүрмийн дагуу” хог хаях газар шиг л байдаг. Сэтгэл зүйчдийн саяхны судалгаагаар бохир ширээ эзнийхээ толгойд уран бүтээлч, шинэ санаа төрөхөд түлхэц болдог ажээ. Гял цал хувцастай ажилтнаас илүү жирийн борог хувцасласан ажилтан шинэ төсөл гаргахдаа сайн байдаг гэнэ. Жишээ нь, Марк Твен алдартай салан задгай хүн байжээ.

Муухай бичдэг


Хэрэв хэн нэг нь муухай бичдэг гэж хэлэх юм бол энэ нь магтсан хэрэг шүү. Авьяаслаг суут хүмүүсийн бичиг уншихад тун бэрх байдаг гэж эрдэмтэд нотолсон. Яагаад гэвэл тэдний тархи нь гарнаас нь хурдан ажилладаг.  

Булчинлаг бие


Булчин шөрөмстэй тамирчид толгой муутай байдаг гэсэн ойлголт буруу юм. Жишээ нь, Пифагор боксчин байсан. Эртний Грек маш олон гүн ухаантан, олимпын тамирчдын эх орон байсан нь тохиолдлын хэрэг биш. Аристотель спорт, тоглоом наадмыг бясалгал, эргэцүүлэлтэй хамгийн ойр зүйл гэж үздэг байв.

Өглөө кофе уудаг


Хөгжмийн суутан Бетховен аяга болгондоо кофений 60 үр өөрөө тоолж хийдэг зуршилтай байв. Бенжамин Франклин чөлөөт цагаа кофений дэлгүүрт өнгөрөөдөг байсан бол  Бальзак кофений хамаарлын талаар бүтээлдээ бичиж байв.

Ганцаардалд дуртай


Суутнуудын ихэнх нь интроверт, зарим нь бүр том бүтээл зөвхөн ганцаараа байхад л төрдөг гэж итгэдэг байжээ. Зохиолч Жейн Остин хаалгандаа чанга чихарч дуугардаг цоож хийлгэж, хэн нэг нь мэдэгдэхгүй, чимээгүй орж ирээд, уран бүтээлд нь саад болохоос сэргийлдэг байв.

Удаан зугаалдаг


Сёрен Кьеркегор, Чарльз Диккенс нарын суутнуудын толгойд зугаалах үеэр олон шинэ санаа төрж байжээ. Кьеркегор шинэ санаагаа тэмдэглэхээр гэрлүүгээ яардаг байсан бол Бетховен салхинд гарахдаа байнга үзэг, дэвтэр авч явдаг байлаа. Чайковский өдөр бүр хоёр цаг алхдаг зуршилтай байсан бөгөөд зугаалалгүй өнгөрвөл өвчин тусна гэж итгэдэг байжээ.

Хувийн тэмдэглэл


Леонардо да Винчи, Вольфганг Амадей Моцарт, Виржини Вулф зэрэг олон суутан өөрийн бодол, санаагаа тэмдэглэдэг зуршилтай байв. Францын уран зураач Эжен Делакруа өдрийн тэмдэглэлийнхээ талаар “Удаан завсарласны эцэст тэмдэглэлээ барьж авлаа. Энэ бол миний сэтгэл мэдрэлийг амрааж, тайвшруулах шилдэг арга юм” гэж бичсэн байдаг.

Хөгжимд дуртай


Леонардо да Винчи хэд хэдэн хөгжмийн зэмсгээр тоглож чаддаг байсан төдийгүй шинэ зэмсэг бүтээж байв. Галилей лютня хөгжим тоглодог, гүн ухааны бүтээл туурвих гол эрч хүчээ хөгжмөөс авдаг байлаа. 

Байгальд хайртай


Ральф Уолдо Эмерсон, Генри Дэвид Торо, Роберт Фрост нар хүрээлэн буй байгаль дэлхийдээ үнэхээр хайртай байлаа. Тэдний ихэнх шилдэг бүтээл цэвэр агаарт, хөдөө байгальд бүтсэн юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Зугтсан оросуудыг Монголд улс байгуулахыг санал болгов
2
Уржигдар
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
3
4 өдрийн өмнө
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
2
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.