Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жульеттад тоглож буй хар арьстай эмэгтэйг онлайнаар дайрч, доромжлох нь ихэсчээ


Жэйми Ллойд компани Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг гаргахаар төлөвлөж буй бөгөөд дүр сонголтоосоо болж шүүмжлэлд өртөөд байна. 

Их Британийн найруулагч Жэйми Ллойд “Sunset Boulevard” бүтээлээрээ алдартай бөгөөд жүжигчин Том Холландыг Ромеогийн дүрд тоглуулахаар сонгосон. Харин "Bad Education" цувралын жүжигчин Франческа Амевуда-Риверс Жульеттад тоглох болсон нь маш олон хүний шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Өнгөрөгч баасан гарагт тус компанийн зүгээс мэдэгдэл гаргаж, "Дүрүүдийг зарласны дараа манай компанийн жүжигчний эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хүчирхийлэл гарч байна. Үүнийг зогсоох ёстой" хэмээсэн юм. 

“Бид гайхалтай уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байна. Бид тэднийг онлайн дарамт шахалтад өртөхгүйгээр чөлөөтэй бүтээл туурвихыг хүсдэг. Бид компанийхаа хүн бүрийг ямар ч үнээр хамаагүй дэмжиж, хамгаалах болно. Аливаа хүчирхийллийг тэвчихгүй гэдгээ бид үүгээр мэдэгдэж байна. Дээрэлхэх, дарамтлах явдлыг салбартаа ч, онлайн орчинд, нийгэмд ч бид хүлээн зөвшөөрөхгүй. Манай бэлтгэлийн өрөө баяр баясгалан, энэрэнгүй, сайхан сэтгэлээр бялхаж байдаг. Бид гайхалтай хамтран ажиллагсдынхаа ер бусын авьяас чадварыг магтан шагших байна. "Ромео Жульетта" баг хамт олон өгөөмөр нээлттэй сэтгэл, хайраар бэлтгэл сургуулилтаа үргэлжлүүлэн хийж, продакшны бүтээлийг амжилттай болгоход анхаарлаа хандуулах болно."

“Ромео ба Жульетта” 5-р сарын 23-наас 8-р сарын 3-ны хооронд Лондонгийн Йорк гүнгийн театрт тоглогдох юм. Мөн тасалбар хэдийнээ зарагдаж дууссан билээ. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
18 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
19 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
5

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

өө 2024.04.10 202.179.27.56

Дэлхий ертөнц сайхан болж байна. Түүх түүхээрээ үлдэж байгааг ойлгох хэрэгтэй. 50 жилийн дараа гэхэд онлайнаар дайрсан энэтэрийг нь талаар сонин болгож тэр үеийн хүмүүс ярих болно.

0 Хариулах


Зочин 2024.04.09 122.201.19.4

Nigger

0 Хариулах