Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хосуудын харилцааг яг таг харуулдаг нойрсох байрлал


Сэтгэл зүйч мэргэжилтнүүд хосуудын унтаж байх үеийн байрлал тэдний харилцааг илэрхийлдэг болохыг тогтоожээ. Гэхдээ яг нойрсох үеийн байрлал биш үүр шөнийн заагаар ямар байрлалд унтаж байгаа нь чухал гэнэ. 

1. “Хөл гар орооцолдсон”

 

Унтаж байхдаа хөл гар нь орооцолдсон байгаа бол хэн хэндээ маш хайртайн тэмдэг. Үерхээд удаагүй байгаа хосууд нэгдмэл байх хүсэлдээ автан ингэж унтдаг. Цөөхөн тохиолдолд хартай хосуудын байрлал гэж байгаа.

2. “Араас тэвэрсэн”


Хэрэв эрэгтэй нь араас нь тэврээд унтаж байвал тэр бүсгүйдээ халамж тавьж байгаа хэрэг. Ийм хос элдэв аюул, эрсдэлгүй, тухтай байдлыг мэдэрдэг. Гэхдээ тэдний харилцаа 100 хувь төгс биш.

3. “Эзэрхийлэл”


Хүний биеийн хэлэмжийг судалдаг эрдэмтэд ийм байрлал тэдний хооронд хайр дурлал байгааг гэрчилдэг. Бэлгийн амьдрал нь ч элдэв бэрхшээлгүй. Гэхдээ хэн нэг нь удирдлагыг гартаа авч, удирддаг байх талтай.

4. “Зай талбай эзлэх”


Нөгөөхдөө хайртай, дуртай гэдгээ харуулах хүсэлгүй байгааг илтгэсэн байрлал. Өөрийгөө харуулах эрмэлзэлтэй, харилцааг гартаа авах гэсэн хүн нь орны их зайг эзэлсэн байдаг. Гараа толгой дээрээ өргөсөн унтаж байвал тэр харилцаагаа удирдан, бүгдийг хяналтдаа байлгах хүсэлтэйг харуулдаг гэж сэтгэл зүйчид баталжээ.

5. “Зайгаа тэнцүүхэн хувааж унтвал”


Хэн хэндээ хайртай хосууд ингэж унтдаг. Гэхдээ тэдний харилцааг сайтар ажиглах шаардлагатай. Дээш харан унтаж байгаа нь нөгөөхөө харах, хянах шаардлагагүйгээ мэдэгдэж байгаа бол доош харж унтсан нь зөрүүд, дотроо их юм боддог этгээд байна. Хөлөө нийлүүлж, ороосон бол тэд бие биенийхээ өмнө хүлээсэн үүрэгтэй гэсэн үг.

6. “Сунгасан гарын зайтай”


Хэн хэн нь нэгнийхээ хувийн орон зайг хүндэлдэг. Тус тусдаа найз нөхөдтэй. Орой үдэш тус тусдаа зугаалдаг ч нэг нэгэндээ итгэдэг. Гараа сунгасан байгаа нь хайртаа хамгаалахад бэлэн гэдгийг илэрхийлж байна. Хацар дор нь гараа ивсэн байгаа бол тэр тайван амгалан, тухтай байна. Харин өмнө нь тэд муудалцсан бол одоо эвлэрэхэд хэн хэн нь бэлэн гэдгээ илэрхийлжээ.

7. “Битгий яваач”


Энэ хосууд эрх чөлөөг хүсэж байгаа. Мөрөн дээр гар байгаа нь хайраа илэрхийлж байна. Гэхдээ чамайг мэдрээгүй уджээ гэсэн бас утга бий. Нуруугаа харуулаад хэвтэж байгаа нь өөрийгөө хэт өндрөөр үнэлдэг нь мэдэгдэж байна.

8. “Нуруугаа нийлүүлээд”

Харилцаагаа таслахгүйгээр хувийн орон зайгаа хадгалахыг хүсэж байгаа хос. Энэ байрлал тэд эрүүл, сайн харилцаатайг харуулна. Ингэж унтдаг хосууд хамт байж л тухтай нойрсдог талтай.

9. “Холдон холдсоор”


Харилцаанд нь сэв үүссэн хос. Нэг нэгнээсээ зайтай унтах нь нэгнийгээ өрсөлдөгч гэж хардаг, эсвэл хувийн эрх чөлөө хүсэж байгааг нь илтгэж байна. Биеэ хяраад хэвтсэн бол магадгүй тэд саяхан маргалдсан, эвлэрэх бодолгүй байна. Харин сул тавьсан бол нэг нэгэндээ итгэдэг нь харагдана. 

10. “Чамайг ширтээд”


Өөд өөдөөсөө хараад унтаж байгаа бол үнэхээр хайртай, дуртай гэсэн үг. Өдөр тутмын амьдралын бэрхшээл, асуудал тэдний харилцаанд нөлөөлж чадахгүй. Сайн анд найзын харилцаатай, үнэхээр бие биедээ таарсан хосууд.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
18 цагийн өмнө
Аль ч оффист байдаг хөгжилтэй хэдэн зүйл
2
2024.04.25
Хувцсаа солимоор санагдуулдаг солонгос загварын 7 стиль
3
2024.04.25
Ажил дээрээ адлагдаж байгааг чинь илтгэх 5 шинж
санал болгох
1
11 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.