Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эмэгтэйчүүд өөрсдөөсөө болж хүчиндүүлдэг гэсэн дуучин ажилгүй боллоо


Казахстанд одоо Эдийн засгийн яамны сайд асан Куандык Бишимбаев эхнэр Салтанат Нукеноваг ресторанд зодож алсан хэргийн Шүүх хурал олны анхааралд байгаа юм. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч байгууллага, нийгмийн зүтгэлтнүүд энэ хэргийн талаар бичиж, мэдээлэн, баян, нөлөөтэй нөхрийг нь ялаас мултлахгүй байхаар ажиллаж байна. 

Яг энэ үед Казахстаны рэп дуучин Jah Khalib (Бахтияр Мамедов) 2022 онд нэгэн подкастад оролцож, эмэгтэйчүүдийн талаар элдэв зүйл ярьсныхаа төлөө бараг ажилгүй болоод байна. Тэрхүү подкастад Бахтияр эмэгтэйчүүдийг гадаад үзэмжээсээ болоод хүчирхийлэлд өртдөг хэмээн хэлж байсан юм. 

Нэвтрүүлэгт оролцсон хуульч Жаслан Айтмаганбетов “Бэлгийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн 85 хувь нь буруу газарт, буруу хувцастай, буруу цагт явж байгаад хүчиндүүлсэн байдаг” гэж хэлэхэд Jah Khalib тосож аван, “Буруу хувцаслалт хоёрт бичигдсэн нь учиртай. Хэт задгай хувцасласнаасаа болоод хүчирхийлүүлчихээд гомдол гаргаад байх юм. Зөв хувцас өмс л дөө. Жишээ нь, манай эхнэр үргэлж алчуураар толгой, нүүрээ далдалж явдаг. Гудамжинд ямар ч аюул байхгүй. Миний эхнэрийг гадаа хэн нэгэн эр хүчиндэхээр харна гэж би санаа зовохгүй. Битүү хувцас өмсүүлснээрээ эрчүүд бид эмэгтэйчүүдэд аюулгүй орчинг бүрдүүлж өгч байгаа юм” гэж ярьж байсан билээ.

Энэ үгийг хэвлэлд дахин гаргаж ирснээр Jah Khalib-тай хамтран ажиллаж байсан олон компани гэрээгээ цуцалж, иргэдийн дунд түүний тоглолтыг үзэхгүй эсэргүүцэл зарлах уриалга гарч эхэллээ. 

2023 онд Казахстанд 69 эмэгтэй, 7 хүүхэд гэр бүлийн хүчирхийллээр амиа алдаад байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Монгол хаана байдгийг мэддэггүйгээсээ болж зодуулжээ
2
Уржигдар
Өнөөдрийн гэрэл зураг: Сансар дахь өөрөг зураг
3
4 өдрийн өмнө
Жо Байден анхны эхнэр, охин хоёроо алдаад амиа хороох тухай бодож байснаа хуваалцжээ
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin 2024.04.10 202.21.122.166

Huuyee, ene udahgui 8 sard irj togloltoo hiih gj bgaa geed bsn rapper biz dee. Ban hiivel taarna, yamar teneg bodoltoi zaluu ve? Teriig n medseer bj yamar humuus urij zalaad bnaa, yashig l bn!

0 Хариулах