Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хэзээ ч итгэж болохгүй 5 төрлийн хүмүүс


Итгэл бол шил юм. Нэгэнт хагарсан бол хэчнээн, эвлүүлж наах гэж оролдсон ч ан цавууд сорив болон үзлдэх болно. Иймд хэн нэгэнд итгэхдээ хянуур хандах хэрэгтэй. 

1. Аюултай дур булаам хүмүүс

Зарим хүмүүс бусдыг золиослохын тулд сэтгэл татам байдлаа ашигладаг. Яг л цус сорогч шиг... Тэд танд эелдэг хандаж, сайхан үгсээр булах болно. Хуурамч хүмүүс өөрсдийнхөө талаар нээхгүйгээр бусдад хэзээ ч баймгүй сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг.

2. Өрөвдөх сэтгэлгүй хүмүүс

Өрөвдөх сэтгэлгүй хүмүүс өөрийгөө бусдын оронд тавьж бодох чадваргүй байдаг. Ийм хүмүүс хамгийн аюултай. Учир нь тэд зүрх сэтгэлгүй хүйтэн цуст л гэсэн үг. Энэ төрлийн хүмүүс таныг хэцүү байдалд орсон үед юу ч болоогүй юм шиг орхиж чадна.  

3. Бусдын нууцыг задруулдаг хүмүүс 

Хов жив яригчид бусдын хувийн асуудлыг ярьж баяр баясал мэдэрдэг. Тэд хүмүүсийн амьдралд хошуу дүрж эвгүй асуулт асуудгаа юунд ч боддоггүй. Ийм хүмүүстэй харилцахдаа хувийн шинж чанартай асуултад ерөнхий хариулт өгч, яриаг өөр тийш чиглүүлэх хэрэгтэй.  

4. Нарциссистууд

Нарциссист шинж чанартай хүмүүс өөрсдийгөө орчлон ертөнцийн төв гэж үздэг. Тэд таныг өөрт нь маш чухал хүн гэж итгүүлэн бүх зүйлд таныг буруутгаж эхлэх болно. Өөрийгөө нөхцөл байдлын хохирогч болсон мэтээр авирлаж танаар өрөвдүүлэх гэж оролдоно. Энэ төрлийн хүмүүсээс болгоомжлох хэрэгтэй. Учир нь тэдний хувьд өөрсдийн эгогоос илүү юу ч чухал биш.

5. Ямар нэг зүйлд шийдвэр гаргаж чаддаггүй хүмүүс

Шийдвэргүй хүмүүст найдаж болохгүй. Учир нь хувирамтгай шинж чанартай яг л нааш цааш савлах дүүжинтэй адил. Өнөөдөр тэд танд тийм гэж хэлэх ч маргааш болоход бодлоо өөрчилж үгүй гэж хэлэх болно. Тэд хариуцлага хүлээх дургүй. Энэ төрлийн хүмүүстэй ойр байх нь таны сэтгэл зүйг савлуулж ядраах болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
3 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
0
0
0
1
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.