Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Визгүй Хамзат Чимаев UFC-д хэрэггүй болох уу?


Чечень гаралтай тулаанч Хамзат Чимаев холимог тулааны UFC холбооны том оддын нэг. Ямар ч гэсэн тус холбооны тэргүүн Дана Уайт байнга ингэж ярьдаг. Тулаанаас гадна хэл ам, хэлбэр дүрсээрээ тэр үзэгчдийг татдаг. Хамзат долоо хоногт нэг удаа олон нийтийн сүлжээнд "See you soon” хэмээх улиг болсон үгээрээ хэн нэгнийг ирүүл тулаанд дуудаж, эсвэл удахгүй том тулаан хийнэ гэж зарладаг хуучтай. Гэхдээ сүүлийн жилүүдэд түүний үг нь ажил хэрэгтэй нь зөрдөг болоод байгаа. 


Энэ явдал 2022 оны есдүгээр сард эхэлсэн бөгөөд тэр үед Чимаев Нейт Диазтай хийх тулааны өмнө жингээ хасаж чадалгүй, Кеван Холандтай учирсан билээ. Энэ тулаанаас хойш тэр бүтэн жил алга болсон. Хамзат эргэн ирнэ гэж ярьсаар, аваргын бүсийн төлөө тулалдана гэж зарласаар байсан боловч АНЭУ-д болсон UFC 294 тэмцээнд Камару Усмантай тулалдаад арай ядан ялсан юм. 

Чимаев яагаад тэмцээнд оролцохгүй байгаа талаар олон таавар гарсан. ММА-гийн алдартай блогчин Guru гурван таамаг дэвшүүлсэн нь: хүнд гэмтлээ нууж байгаа, допингийн асуудалтай, АНУ-ын виза авч чадахгүй байгаа гэсэн байв. Үүнээс сүүлийн таамаг нь илүү үнэнд ойрхон сонсогдож байна. ОХУ-ын Майрбек Тайсумов, Рустам Хабилов нар визний асуудлаар UFC холбоог орхисон бол Абдулманап Нурмагомедов хүүгээ дэмжихээр Америкт очиж чаддаггүй байлаа. Чимаевын баг өнгөрсөн жил Парис, Дубай зэрэг газруудад тулаан хийх гээд хөөцөлдөөд байсны учир нь виза. Хамзат Чеченьд төрсөн ч 16 настайдаа Шведэд цагаачилсан. Швед улсыг төлөөлж, холимог тулаанд орж ирсэн билээ. Түүнийг амжилт олохтой зэрэгцэн, төрөлх Чеченьд нь байн байн урьдаг болсон. Чеченийн тэргүүн Кадыров түүнд машин бэлэглэж, Рамзат түүний хүүтэй хамт бэлтгэл хийж, зургаа олон нийтийн сүлжээнд тавьж эхэлсэн билээ. Удалгүй Шведийн иргэншлээс татгалзаж, АНЭУ-д шилжсэн. АНУ-ын заналт дайсан Рамзан Кадыровыг хүүхэлдэй мэт даган давхидаг болсон нь мэдээж АНУ-д таалагдаагүй. Ингээд түүний виза хаагдсан бололтой.

Хамзат өөрөө энэ талаар ярьдаггүй, ярьж ч болохгүй. Чимаевын дараагийн тулаан нь зургаадугаар сарын 22-нд Саудын Араб улсад болох тэмцээн. Өрсөлдөгч нь Австралийн хашир тамирчин Роберт Уиттакер. UFC холбооны ойн тэмцээн болох UFC-300 тэмцээнд оролцох санал Чимаевт тавьсан ч тэр Рамадан сар гэж шалтаглаад татгалзсан. Үнэн шалтгаан нь виза байх магадлал өндөр. 

Хэрэв үнэхээр түүнд визний асуудал байгаа бол аварга болох амбиц нь хэзээ ч биелэхгүй гэсэн үг. Дана Уайт хэчнээн түүнийг Супер од гэж нэрлэлээ ч холбооны ихэнх том тэмцээн явагддаг АНУ-д очиж чаддаггүй аварга холбоонд хэрэггүй нь ойлгомжтой. Шинэ, гялалзсан оддын хомсдолд ороод байгаа UFC-д Чимаев хэрэгтэй тул холбоо түүнийг байлгаад байгаа. Гэхдээ энэ жил дахин АНУ-д очихгүй бол түүний ирээдүй бүрхэг болно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
12 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
14 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.