Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Эго хяналтаас гарсны 7 шинж тэмдэг


Эго гэдэг нь таны өөрийн талаарх тогтсон ойлголт буюу хувийн имиж, дүр төрх юм. Эго таныг бусдаас салангид тусгаар хүн мэт санагдуулахад хүргэдэг. Энэ бол таны "БИ" гэх ойлголт бөгөөд ихэнх хүмүүс өөрийгөө "БИ"-гээр тодорхойлдог. Эго хэдийгээр чухал хэрэгцээтэй хэдий ч хэрээс хэтэрсэн тохиолдолд хайраас нүүр буруулж, хүнлэг бус үйлдэл хийхэд хүргэх нь бий. Эго бол таны сүнсний жинхэнэ мөн чанар биш гэдгийг ойлгосноор эгогоос бага зэрэг ангижирч, хүлээснээс суллагдахад тустай. Ингэснээр шийдвэр гаргахдаа өөрийгөө бусдаас тусгаарласан, хязгаарлагдмал өнцгөөс бус харин хайр, хүнлэг сэтгэлийн үүднээс хандах боломжтой. Ингээд танд эго хяналтаас гарсныг илтгэх 7 шинж тэмдгийг танд хүргэе.

1. Үе үе гомдоллох  

2. Бусадтай маргалдах, мэтгэлцэх 

3. Шүүмжлэлд эмзэглэж, өөрийгөө хамгаалах 

4. Уучлал гуйж чадахгүй байх 

5. Туйлын тэвчээргүй байх 

6. Бусдыг шүүмжлэх 

7. Өөрийгөө шүүмжлэх, муулах

Танд эдгээр шинж тэмдгээс ажиглагдсан бол эго хяналтаасаа гарсан гэсэн үг бөгөөд бид өөрийн дээд би буюу дотоодын хүчнээс салсан байна гэсэн үг юм. Эго өөрийгөө энэ ертөнцийн бусад бүх зүйлсээс салангид, тусгаар гэдэгт гүн гүнзгий итгэдэг учраас дээр шинж тэмдгүүд илэрдэг.

Дэлхий ертөнц агуу хувь хүн өчүүхэн

Бид одоо өөрийгөө хэт дөвийлгөсөн, бусдыг боддоггүй эрүүл бус итгэл үнэмшлээс хэрхэн салах вэ. Эгогоо дарах аргуудын талаар энд өгүүлье.

Герман гаралтай канад зохиолч Экхарт Толле “Ухамсар, аминч үзэл хоёр хамт оршдоггүй. Аминч үзлээр амьдралд сэтгэл хангалуун амьдарсан түүх байхгүй. Хувиа хичээсэн зан тань давамгайлах юм бол өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээр та урваж байгаа юм. Харин жаахан хичээснээр үүнээс ангижрах боломжтой” гэсэн байдаг. Тэрээр эготой шууд тэмцэлдэх бус харин бодит нөхцөл байдлаас ямар нэгэн зүйл тулгаж шаардахаа болих нь эрх чөлөөтэй адил гэж зүйрлэжээ. Ингэхдээ оюун санаагаа өөрөө судалж, сөрөг бодлуудаа анзаарч, эго болон бодит нөхцөл байдлыг ялгаж сурах нь хамгийн чухал гэсэн байна.Хүн төрөлхтөн би-гээс бид болохыг чухалчилж байгаа. Гэхдээ бид гэдгээр коммунизмын хамтач ёсыг бус бодитоор сэтгэдэг, илүү дутуугийн сэтгэхүйгүй, эрүүл эготой хүмүүсийн нийгэм бүрдүүлэхийг өгүүлж байна. Өөрийгөө бодож байгаа шиг бусад хүн ч тийм эрхтэй гээд ойлгочихвол нийгэмд сөрөг зүйл гарахгүй, хүмүүс хоорондын харилцаа эрүүлжинэ. Мөрөөрөө ажлаа хийж, үр дүнд л анхаараад явбал багахан амжилтдаа ханахгүй, мөрөөдөж ч үзээгүй амжилтад хүрэх боломжтой.

Эгогоо дарж, захирч чаддаг хүн өөрийнхөө мундагийг бусдад баталж харуулах, эсвэл атаархаж, хорсохын оронд хийж буй ажилдаа үр дүн гаргах гэж оролддог учраас илүү их амжилтад хүрдэг. Энэ талаар “Эго бол таны дайсан” номын зохиолч Райан Холидэй олон алдартай хүмүүсийн түүхээр өгүүлсэн байдаг. Сонирхолтой нь, тэрээр номондоо Монголын эзэнт гүрний Их хаан Чингисийн тухай байнгын суралцагч байсан нь түүнийг дэлхийг эзэгнэсэн агуу хаан болоход нөлөөлсөн гэж дүгнэжээ. “Чингис хааныг агуу удирдагч байсныг хүн бүр мэддэг ч байнгын суралцагч байсан гэдгийг нь тэр бүр мэдэхгүй. Тэр үргэлж эзэлсэн газрынхаа уламжлал, ялсан дайсныхаа тактикаас суралцаж байсан” хэмээн өгүүлж, түүнийг хаана ч очсон тухайн газрын мэргэдээр өөрийгөө хүрээлүүлэн тэдний юу зөвлөхийг сонсож, тунгаан бодсоны үндсэн дээр шийдвэр гаргадаг байсан нь амжилтад хүрэхэд нөлөөлсөн хэмээн дүгнэсэн байна. Үүгээр Чингис хаан агуу байсан ч өөрийгөө агуу гэж бардалгүй, бусдын зөвлөгөөг сонсож, дайн тулааны үед хэрхэн ялахаа бодож, байнга судалж, суралцдаг байсан нь дэлхийг эзэгнэсэн гэдгийг ойлгуулахыг оролдсон байна.


Дэлхий ертөнц агуу, хувь хүн өчүүхэн. Үүнийг мэдэхгүй бага залуу насандаа хэтэрхий бардам болчихдог нь бидний хамгийн том алдаа. Жижигхэн амжилтаа хэтэрхий дөвийлгөж, түүгээрээ бусдаас давуу гэж итгэчихээр алдаагаа засаж, илүү амжилт гаргах замаа үгүй хийсэн хүмүүсийн жишээ олон бий. Ингэхгүйн тулд хүн хөдөлмөрлөж, түүнийхээ үр дүнд л анхаарах нь эгогоо дарах арга юм.

Үүнээс гадна бүхнийг өөр дээрээ тусгахгүй, аливаа зүйлийг зөнд нь хаяж, бусдыг ч өөрийгөө ч уучилж сурах нь эгогоо дарах чухал аргууд. Хүнийг өөртөө тааруулах гэж биш зүгээр л байгаагаар нь хүлээн зөвшөөрч, алдааг нь уучилж сур. Өөрийнхөө алдааг ч уучилж сур. Хүн бүр бүтэлгүйтэлтэй тулгардаг. Ажилдаа алдаа гаргах, бизнес чинь дампуурах тийм ч том бүтэлгүйтэл биш. Харин аминчхан үзлээсээ болж өөрийнхөө зарчим, үнэ цэнээс ухрах нь хамгийн бодит бүтэлгүйтэл билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
4 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
3

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.