Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Одгэрэл Азийн АШТ-ий хагас шигшээд шалгарлаа


Киргизстаны Бишкек хотноо чөлөөт бөхийн Азийн АШТ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эл тэмцээнд нэгдүгээр сард явагдсан Улсын АШТ-ээс олимпын жинд мөнгөн медаль хүртсэн болон олимпын бус жингүүдэд түрүүлсэн тамирчид зодоглоно. Мөн олимпын эрхээ баталгаажуулсан хоёр тамирчин өрсөлдөх юм.

Монголын бөхчүүдээс 125 кг-ын жинд зодоглосон өнөө жилийн Улсын АШТ-ий үзүүр бөх аймгийн начин Б.Одгэрэл хагас шигшээ шатнаа шалгарлаа.

Тэрбээр эхний тойрогтоо Сирийн Саремийг 2:0-ээр ялж, улмаар Узбекистаны бөх Холматовыг 6:0-ээр илүүрхсэн юм. Б.Одгэрэл тун удахгүй хагас шигшээд барилдана.

Өнөөдөр барилдсан монголын бөхчүүдээс Н.Батбилгүүн, Э.Энхболд, Д.Батзул нар хоёр дахь барилдаандаа ялагдсан бол Б.Батбаяр эхний тойрогтоо унасан юм. Эдгээр бөхчүүдийг давсан тамирчид финалд шалгарвал тэд хүрлийн төлөө барилдана. 

Монголын бөхчүүдээс, Азийн АШТ-ий эхний өдөр гавьяат тамирчин Т.Тулга, залуу тамирчин Э.Бямбадорж нар мөнгөн медаль хүртсэн билээ.

Гэрэл зургийг: Д.Нямбилэг

ЗурагТайлбар




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Баасан гарагт эхлэх Душанбегийн Их дуулгад Монголын жүдочид хэнтэй барилдах вэ?
2
7 цагийн өмнө
Маргааш болох Ховд аймгийн Цэцэг сумын 100 жилийн ойд улсын цолтой ЕСӨН бөх зодоглоно
3
15 цагийн өмнө
FIBA3х3: Монголын шигшээ баг Олимпын эрхийн тэмцээнд оролцоно
санал болгох
1
4 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
1
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.