Хонконгод болж байгаа Парис-2024 олимпын наадмын эрхийн төлөөх 3x3 сагсан бөмбөгийн тэмцээнд манай эрэгтэй шигшээ эхний тоглолтоо хийлээ.
Манай баг энэ тэмцээнд А.Ананд, Ч.Ихбаяр, Д.Дэлгэрням, О.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй тоглож байгаа. Хуваарь ёсоор манайх эхний тоглолтоо Латвийн багтай хийв. Тоглолтыг манай баг 3-0 хошуучилж эхэлсэн. Харин цаашдаа Латви тэргүүлж, манай шигшээ 2-3 онооны зайгаа нөхөх гэж оролдсоор цаг дуусав. Латвийн баг энэ тоглолтод авсан 21 онооныхоо арвыг нь холйн шидэлтээр авсан бол манай багийн А.Анандын шидэлтүүд орох тун дургүй байлаа.
Ийнхүү тоглолт 21-16 харьцаатай Латвийн багийн тэргүүллээр өндөрлөсөн. Өнөөдөр 18:35 цагаас Монголын шигшээ Египеттэй учирна. Манай хэсэгт байгаа Шинэ Зеландын шигшээ Египетийг 17-13 буулган авсан байна.