Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Архангайн бөхчүүд "Алтан цом"-ын хагас шигшээд шалгарлаа


Монголын Үндэсний бөхийн холбоо өнгөрсөн жилээс "Алтан цом"-ын төлөөх цуврал барилдааныг зохион байгуулж эхэлсэн билээ.

Анхны улирлын өрсөлдөөнд Архангай аймгийн бөхчүүд түрүүлсэн. Тэдний аварга авсан бүрэлдэхүүнээс өнөө жил Төрийн наадмын түрүү бөх М.Бадарч хасагдаж, харин заалны барилдаануудад гялалзаж, айсуй цагийн идэрхэн хүчтэн гэдгээ нотолсон цэргийн заан Өнөрбаянгийн Батсуурь нэмэгдээд буй. 

Архангайнхан өнөөдөр Төв аймгийн бөхчүүдийг 18:7-гоор илүүрхэн, "Алтан цом"-ын хагас шигшээд шалгарлаа. Тэд цомоо хамгаалахад ердөө хоёрхон даваа үлдээд байна.

4-р сарын 16-нд 19:45 цагаас Өвөрхангай болон Өмнөговь аймгууд барилдах бол 4-р сарын 18-нд 19:45 цагаас Увс болон Говьсүмбэр, 4-р сарын 19-нд 19:45 цагаас Ховд болон Баян-Өлгий аймгуудын өрсөлдөөн хүлээж байна.

Архангай аймгийн бөхчүүдтэй цааш аваргын төлөө өрсөлдөх гол багуудын жагсаалтад Ховд, Увс гэсэн аймгууд багтаж байна. Ховд аймгийн бөхчүүд өнгөрсөн жилээс өдийг хүртэлх заалны барилдаануудын өнгөнд барилдаж, бараг л завсар зайгүй шахам шөвгөрөн, голцуу түрүү үзүүр рүү өгсөн барилдаж байгаа. 

Харин өнгөрсөн жилийн "Алтан цом"-ын үзүүр Булганы начингуудыг эл тэмцээнээс мулталсан Баян-Өлгийн бөхчүүд улсын заан Б.Серикээр хүчээ зузуутгажээ.  

Үүнээс гадна олон аваргуудыг эгнээндээ нэгтгэсэн Увс аймгийн бөхчүүдийг ч тэргүүн байрын өрсөлдөөнөөс мартаж болохгүй биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Б.Амарзаяа туялзуур сэлэмний олимпын эрхийн тэмцээнээс хүрэл мeдаль хүртлээ
2
7 цагийн өмнө
Маркиньос Францын лигт хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн хоёр дахь тоглогч боллоо
3
8 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.