Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Жүдо бөхийн Азийн АШТ-д Монголын 18 бөх зодоглоно


Жүдо бөхийн Азийн АШТ 4-р сарын 20-22-ний өдрүүдээр Хонгконгд болно. Тус тэмцээнд одоогоор 36 улсын 272 бөх зодоглохоор мэдүүлгээ өгчээ. Монголоос 18 бөх эл тэмцээний татамид хүч сорих юм.

Тэдгээрт, дэлхийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт Л.Энхрийлэн, Азийн наадмын мөнгөн медальт Б.Гончигсүрэн, Азийн наадмын хүрэл медальт Л.Сосорбарам, Азийн аварга Б.Ганхайч, Их дуулга ангиллын гурван түрүүтэй улсын начин О.Цэцэнцэнгэл, Их дуулга ангиллын хошой хүрэл медальт Б.Цогт-Очир, Азийн наадмын хүрэл медальт А.Адъяасүрэн, Их дуулга ангиллын нэг алт, хошой мөнгө, гурван хүрэл медальт Б.Эрхэмбаяр нарын тэргүүтэй тамирчид багтжээ.

Харин Г.Отгонцэцэг, М.Уранцэцэг нарын олимп, дэлхийн аваргаас медаль зүүж байсан 48 кг-ын жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нарыг хамтад нь оролцуулах юм. Сонирхуулахад, гурван сарын дараагаас хөшгөө нээх “Парис-2024” олимпын наадмын чансаагаар Б.Баасанхүү жиндээ 13-р байрт бичигдэж байгаа бол Г.Наранцэцэг түүний чанх ард эрэмблэгдэж байна.  

Харин дэлхийн чансаанд тэднийг дөрвөн байр зааглаж, Г.Наранцэцэг өмнө нь бичигдэж байна. Ямартаа ч энэ хавар болох олон улсын тэмцээнүүдэд тэдний хэн нь форм сайтай байж, өндөр түвшний тамирчидтай хэрхэн зодоглохоос хамаарч зөвхөн нэг нь л олимпод эх орноо төлөөлөн барилдах учиртай.

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын хувьд, 2024 он гарснаар өрсөлдөх анхны тэмцээн нь энэ юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Б.Амарзаяа туялзуур сэлэмний олимпын эрхийн тэмцээнээс хүрэл мeдаль хүртлээ
2
7 цагийн өмнө
Маркиньос Францын лигт хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн хоёр дахь тоглогч боллоо
3
9 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.