Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Коул Палмер Премьер лигийн мэргэн буучаар тодрох боломжтой юу?


Английн Премьер лигийн 33-р тойргийн хүрээнд өнгөрсөн шөнө явагдсан "Челси" болон "Эвертон" багуудын тоглолт 6:0-ээр талбайн эздийн ялалтаар өндөрлөлөө.

Эл тоглолтод Коул Палмер дөрвөн гоолыг оруулан гялалзав. Тэрбээр Премьер лигийн тоглолтод дөрвөн гоол оруулсан "Челси"-гийн дөрөв дэх тоглогчоор тодорлоо.

Энэ улирлын Премьер лигт оруулсан түүний гоолын тоо 20-д хүрснээр мэргэн буучдын жагсаалтыг Эрлинг Хааландын хамтаар тэргүүлж эхлэв. Өдгөө түүний нэр "Алтан шаахай"-н төлөөх өрсөлдөөнд албан ёсоор бичигдэх боллоо.

Палмер өнгөрсөн зун "Манчестер Сити"-гээс "Челси"-д нэгдсэн агаад өнөө жил 21 настай. 

Тэрбээр мөн энэ улирлын Премьер лигт есөн гоолын дамжуулалт өгсөн амжилтаараа тус жагсаалтын хоёрдугаар эгнээнд бичигдэж байна.

Палмер "Челси"-гийн төлөөх Премьер лигийн анхны улиралдаа 20 гоолыг оруулсан гурав дахь тоглогч юм.

Харин тэрбээр улирлын төгсгөлд "Алтан шаахай"-г авч чадах уу, үгүй юу гэдэг асуулт анхаарал татаж байна.

Эрлинг Хааланд өнгөрсөн улирлын Премьер лигт 35 тоглолтод оролцохдоо 36 гоол оруулж, дээд амжилт тогтоосон учраас энэ удаад ч Палмерт багагүй сорилт байх нь тодорхой.

Гэхдээ Хааландын хувьд, "Манчестер Сити" болон Норвегийн шигшээ багийн төлөөх сүүлийн найман тоглолтодоо ердөө хоёр гоолыг оруулаад байгаа юм.

Олли Уаткинс мэргэн буучдын хоёрдугаар эгнээнд Хааланд, Палмер нараас нэг гоолоор дутуу бичигдэж байна. Түүний оруулаад буй 19 гоол бол "Астон Вилла"-гийн тоглогчдоос сүүлийн хэдэн жилд хүрээгүй өндөр босго агаад 2012-13 оны бүтэн улиралд хийсэн Кристиан Бентекегийн гоолын тоотой эн тэнцэх үзүүлэлт юм.

Харин тэргүүлэгчдээс гурван гоолын дутуу "Ливерпүүл"-ийн довтлогч гурван удаагийн "Алтан шаахай" шагналын эзэн Мохамед Салах жагсаж байна. Түүний Премьер лигт оруулаад буй 17 гоол нь "Борнмут"-ын Доминик Соланке, "Ньюкасл"-ийн Александр Исак нарынхтай эн тэнцүү үр дүн гэсэн үг. 

"Тоттенхэм"-ийн Сон Хён Мин, "Вест Хэм"-ийн Жаррод Боуэн нар тус бүр 15 гоолыг оруулаад байна.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Б.Амарзаяа туялзуур сэлэмний олимпын эрхийн тэмцээнээс хүрэл мeдаль хүртлээ
2
7 цагийн өмнө
Маркиньос Францын лигт хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн хоёр дахь тоглогч боллоо
3
9 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.