Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Алла Пугачева замналынхаа турш хэдэн сая доллар олсон бэ?


Украины дайн эхэлснээс хойш ОХУ-д Алла Пугачеваг шүүмжлэх явдал ихэссэн. Дайныг эсэргүүцэж байгаагаа ил тод илэрхийлсэн түүнийг энэ боломжийг ашиглаад унагаад авахыг хүсэгчид олон байгаа. Гэвч Алла бол Алла. Түүнийг эх орондоо эргэн ирэхийг хүссэн, шүтэн бишрэгч хэдэн арван сая бий. Алла Борисовна Пугачева саяхан 75 насны ойгоо тэмдэглэсэн. Ойн баяраар нь сэтгүүлчид түүнийг замналынхаа турш хэр орлоготой ажилласныг тооцоолон гаргажээ. 

Алла үргэлж мөнгөтэй баян байсан. Хуучин ЗХУ-ын үед ч тэр тансаг сайхан амьдарч байлаа. Forbes сэтгүүл Пугачеваг 2005-2015 онд арван жилийн хугацаанд 41.5 сая ам.долларын орлого олсон гэж тооцоолон гаргасан байна. Алла мөнгөө бизнест оруулдаг. Гэхдээ “шатаж” байсан үе олон тохиолдсон. Үл хөдлөх хөрөнгө, барилгын салбарт нэлээд зүтгэсэн. Зөвхөн Москва хотод гэхэд хотын төвд 5 байр, хотын ойролцоо гурван харштай (Грязь тосгонд тэрбумын үнэтэй цайз бий), мөн түрээсийн хэд хэдэн байртай. 

Forbеs сэтгүүлийн шинжээчид үл хөдлөх хөрөнгийг нь оролцуулаад Аллаг амьдралынхаа турш 150 сая ам.долларын орлого олсон гэж дүгнэжээ. Одоо Алла нөхөр, хүүхдийн хамт Израйл, Кипрт амьдарч байна. Тэрээр 75 насны ойгоо Кипрт 160 зочинтой нүсэр тэмдэглэх гэж байгаа гэнэ. 

Ойгоороо  Алла "Жизнь слишком хороша" гэдэг шинэ гаргасан байна.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
22 цагийн өмнө
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
3
4 өдрийн өмнө
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
14 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.