Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Сүмочид цалингаа голов


Мэргэжлийн сүмочдыг цалин өндөртэй гэж бүгд боддог. Тэгвэл тэд үнэндээ тийм их цалин авдаггүй байна. Гүржийн сүмоч, озэки асан Точиношин, комүсүби асан Гагамарү нар юүтүүбийн “GAGA Chanel” сувгаар бөхчүүдийн цалингийн талаар ил тод ярилцжээ.

Гагамарү “Үнэнийг хэлж болно биз дээ? Сүмочдын цалинг нэмэх ёстой гэж би боддог. Сүмод жюүрёо зиндаанд дэвшиж, цолтой болсон хойноо л цалин авдаг. Цол авахад ямар хэцүү гэж бодож байна? Спортын бусад төрлийн тамирчидтай харьцуулахад дахиад жаахан ч гэсэн нэммээр байдаг” 

Точиношин “Мэргэжлийн бусад төрлийн тамирчидтай харьцуулахад санаа зовмоор бага шүү”

Сүмо бөх жонокүчи, жонидан, санданмэ, макүшита, жюүрёо, макүүчи гэсэн зиндаатай ч цалин авдаг нь дээд хоёр л зиндаа. Нийт 700 сүмоч барилдаж байгаа ч наяад нь л цалинтай гэсэн үг юм.

Точиношин “Сүмод ороод хамгийн баярласан минь сэкитори болсон явдал. Анхныхаа цалинг аваад үхтлээ баярлаж билээ. Гэхдээ татвар өндөр тул яг гар дээр ирдэг нь нэг их биш”

Гагамарү “Харин тийм. Жюүрёод цалин 1 сая 100 мянган иэн ч гар дээр 830 мянга нь л ирдэг. Маэгашира цолтон 1 сая 400 мянгааас 1 сая 30 мянга, Комүсүби, сэкивакэ болохоор 1 сая 800 мянгын цалинтай ч татвар төлөөд 1 сая 200 мянга л үлддэг”


Точиношин “Озэки цолтон 2 сая 500 мянган иэний цалинтай ч дансанд 1 сая 750 мянга л орж ирдэг”

Ёкозүна Хакүхо цалин, шагналын мөнгө зэргээ оруулаад нэг жилд 100 сая гаруй иэний орлоготой байсан талаар мэдээлэхэд Гагамарү “Хэт бага байна. Ёкозүна хүн шүү дээ. Гэтэл мэргэжлийн бейсболын Оотани ямар цалинтай билээ дээ”

Точиношин “Шууд хэлэхэд 100 сая иэн бол бусад спорттой харьцуулахад их мөнгө биш. Бейсбол, хөлбөмбөг гээд биднээс хамаагүй өндөр цалинтай” гэж гомдол гаргажээ. 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 цагийн өмнө
Б.Амарзаяа туялзуур сэлэмний олимпын эрхийн тэмцээнээс хүрэл мeдаль хүртлээ
2
5 цагийн өмнө
Маркиньос Францын лигт хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн хоёр дахь тоглогч боллоо
3
6 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
санал болгох
1
11 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.