Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Килиан Мбаппе: Би "ПСЖ"-гийн хамтаар Аваргуудын лигт түрүүлэхийг мөрөөддөг


"Парис Сент-Жермен" болон "Барселона" клубүүд өнгөрсөн шөнө Аваргуудын лигт ахин туллаа. Долоо хоногийн өмнө явагдсан эхний тоглолтод талбайн зочин баг Каталоны "Барселона" 3:2-оор хожсон билээ.

Энэ зун Францыг орхин Испани рүү нүүх Килиан Мбаппе эхний тоглолтод ямар ч онцгой сэтгэгдэл үлдээгээгүй, харин "Лидс"-ийн жигүүрийн тоглогч асан Рафиниа Парист гялалзаж, хоёр гоолыг оруулсан юм.

Гэвч дэлхийн аварга төдийгүй дотоодын лигтээ таван удаа цом өргөсөн Мбаппегийн тоглолт багийнх нь амжилттай салшгүй холбоотой байдаг. Тэрбээр өнгөрсөн шөнийн тоглолтод хоёр гоолыг оруулж, баг нь ч өрсөлдөгчөө 4:1-ээр хожин, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарлаа.

Тэдний дараагийн өрсөлдөгч Германы "Боруссиа Дортмунд" байх болно.

Гагц Криштиано Роналду л (39 тоглолтод 23 гоолыг оруулсан) Аваргуудын лигийн хасагдах шатанд Мбаппегээс (12 тоглолтод 15 гоол оруулсан) илүү олон гоолыг оруулсан билээ. 

Мбаппе эл тоглолтын дараа "Би "ПСЖ"-гийн хамтаар Аваргуудын лигт түрүүлэхийг мөрөөддөг" хэмээн өгүүлж үргэлжлүүлэн "Бид Уэмблид явагдах финалын тоглолтод шалгарахын тулд хичээх болно" гэсэн юм.

Хэрэв Мбаппе энэ улирлын Аваргуудын лигт түрүүлж эс чадваас зарим хүн түүний Парис дахь кареерийг бүтэлгүйтсэнд тооцох нь дамжиггүй.

Тэрбээр энэ улирал эхэлснээс хойш бүх тэмцээний хүрээнд 42 тоглолтод оролцохдоо 41 гоолыг оруулаад байна. 

"ПСЖ" клуб 2020 онд Аваргуудын лигийн цомд хамгийн ойр дөхсөн ч, харамсалтай нь финалын тоглолтод "Байерн Мюнхэн"-д хожигдсон билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
10 цагийн өмнө
Б.Амарзаяа туялзуур сэлэмний олимпын эрхийн тэмцээнээс хүрэл мeдаль хүртлээ
2
12 цагийн өмнө
Маркиньос Францын лигт хамгийн олон буюу есөн удаа түрүүлсэн хоёр дахь тоглогч боллоо
3
13 цагийн өмнө
Мохамед Салах ирэх улиралд "Ливерпүүл"-д үлдэнэ
санал болгох
1
18 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.