Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө явагдаж байна.
Монголын эрэгтэй шигшээ багийнхан энэ тэмцээний “В” хэсэгт АНУ, Латви, Япон, Монтенегрогийн шигшээ багуудын хамтаар хуваарилагдсан.
Монголчууд 2019 оны дэлхийн аварга АНУ-ын багт 21:18 харьцаатай, “Токио-2020” олимпын аварга Латвийн шигшээд 21:16-гаар хожигдсон.
Өнөөдөр тэд Япон болон Монтенегрогийн багийн эсрэг шийдвэрлэх тоглолттой юм. Учир нь хэсэг тус бүрээс 3 баг хасагдах шатанд өрсөлдөнө.
Харамсалтай нь, Монголын шигшээ багийн тоглогч Э.Дөлгөөн шилбэний булчингаа гэмтээсэн тул ахин тоглох боломжгүй болсон гэлээ.
Ингэхээр Монголын багийнхан А.Ананд, Д.Дэлгэрням, О.Энхбаатар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр сэлгээний тоглогчгүйгээр ДАШТ-ийг үргэлжлүүлэхээр боллоо.
