UBLife Logo
Спорт

3х3-ийн ДАШТ | Монголын эмэгтэй шигшээ Бразилийн багийг хожиж, Испанийн шигшээд ялагдлаа

3х3-ийн ДАШТ | Монголын эмэгтэй шигшээ Бразилийн багийг хожиж, Испанийн шигшээд ялагдлаа

Сагсан бөмбөгийн 3х3-ийн ДАШТ манай улсын нийслэл Улаанбаатар хотноо гурав дахь өдрөө явагдаж байна.

Өчигдөр Монголын эмэгтэй шигшээ багийнхан хэсгийн шатнаа Бразилийн багийг 16:14 харьцаатай хожиж, Испанийн шигшээд 22:10-аар ялагдлаа.

Тэд 6-р сарын 26-ны өдөр Герман болон Украины багуудтай тоглоно.

Монголын эмэгтэй шигшээ багийнхан Б.Ариунцэцэг, М.Цэрэнлхам, Н.Нандинхүсэл, О.Хулан нарын бүрэлдэхүүнтэйгээр энэ ДАШТ-д оролцож байна.

Монголын багийнхан ДАШТ-ий “D” хэсэгт Испани, Герман, Бразил, Украины багуудын хамтаар хуваарилагдсан агаад уг хэсгээс гурван баг хасагдах шатнаа өрсөлдөнө.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.