UBLife Logo
Спорт

Неймар “Сантос” баг дахь гэрээгээ XII сар хүртэл ахин сунгалаа

Неймар “Сантос” баг дахь гэрээгээ XII сар хүртэл ахин сунгалаа

Бразилийн шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч Неймар унаж буй замналаа аврахаар нутгийнхаа “Сантос” клубт хүчин зүтгэж байгаа билээ.

“Сантос” бол түүний бага насандаа тоглож байсан клуб юм.

Тэрбээр “Сантос”-той үзэглэсэн гэрээгээ арванхоёрдугаар сар хүртэл ахин сунгалаа.

Өдгөө 33 настай тэр Саудын Арабын “Аль-Хилал” багаас гэрээгээ цуцалж, энэ оны нэгдүгээр сард одоогийн багтайгаа нэгдсэн. Түүний хуучин гэрээ зургаадугаар сард дууссан юм.

Неймар "Сантос"-ийн өмнөөс 243 тоглолтод оролцож, 141 гоол оруулсан төдийгүй 69 гоолын дамжуулалтыг бүртгүүлээд байна.

Угтаа тэр өдийд Европын аль нэг баг руу шилжихээр төлөвлөж байсан юм. Ингэж түүний хувьд, ирэх жил болох ДАШТ-д шигшээ багийнхаа хамтаар оролцох боломж нь нээгдэх байв.

Неймар 3-р сард Бразилийн шигшээ багтаа ахин дуудагдсан ч, түүнийг талбайд гаргаагүй.

Тэрбээр Бразилийн шигшээ багийн төлөө 128 тоглолтод оролцож, 79 гоол оруулаад буй. Харамсалтай нь, 2023 оны аравдугаар сард Уругвайн эсрэг тоглох үедээ бэртэж, тэр цагаас өдийг хүртэлх хугацаанд шигшээдээ ахин тоглоогүй байгаа юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.