Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

BTS-ийн фэнүүдийн заавал очих ёстой 6 газар


Өмнөд Солонгос бол амттай хоол, сонирхолтой кино, эцэс төгсгөлгүй олон кафе, загварын нутаг. Түүнээс гадна дэлхийд алдартай BTS хамтлагийн эх орон гэдгийг мартаж болохгүй. Энэ хамтлаг жил бүр хэдэн тэрбум ам.доллар БНСУ-ын эдийн засагт оруулдаг. Энэ орлогын чамгүй хувийг “BTS – аялал” эзэлдэг байна. BTS хамтлагтай холбоотой аялал, жуулчлалын дурсгалтай газар энд олон. Хэрэв та БНСУ-д аялахаар зэхэж байгаа бол BTS-ийн фэнүүдийн очих дуртай газруудаар заавал ороод гараарай.

1. Big Hit Entertainment агентлагийн анхны байр, Сөүл

Өнгөрсөн үед зочилж, хамтлагийн замнал хаанаас эхэлснийг үзэхийг хүсвэл Big Hit Entertainment (одоо BigHit Music) агентлагийн анхны байрыг үзэх хэрэгтэй. Тансаг Каннам дүүрэгт байх энэ барилга фэнүүдийн янз бүрийн бичиг, захидлаар дүүржээ. Энд BTS хамтлаг үүсэн бий болж, анхны алхамаа хийж байсан гээд бод доо. 

2. LINE Friends, Сөүл

LINE Friends хэмээх алдарт барааны дэлгүүрээс та худалдан авахыг хүссэн бүхнээ олно. BTS энд BT21 баатруудынхаа худалдааг эхлүүлж байлаа. Дэлгүүрт оронгуут хөөрхөн хүүхэлдэйнүүд таныг тойрон хүрээлнэ. BT21-д дэр, тоглоом, зүүлт гээд бүх юм бий. Баатруудтай хамт зураг авхуулах талбайтай. LINE Friends дэлгүүр Сөүлийн өнцөг булан бүрт байдаг тул аяллаа энд дуусгахад тохиромжтой.

3. “Жумунжин” наран шарлагын газар, Канвондо

Хэрэв та BTS-ийн “You Never Walk Alone” цомгийг мэддэг бол хавтсыг нь санаж байгаа байх. Энэ бүх зураглал болон зураг авалтын талбар нь Канвондод байдаг. BTS хамлагийн ачаар эндхийн автобусны буудал жуулчдын зураг авхуулах дуртай газрын нэг болсон. Зураг авч байгаад наран шарлагын газарт очих нь таны сэтгэлийг өргөх учиртай.

4. Кафе “MAGNATE”, Бусан

Маш гайхалтай нэгэн шалтгаанаар энэ кафе онцгой болсон юм. Энэ кафег Жиминий аав ажиллуулдаг гэж байгаа. 2019 онд нээгдээд л хүүгийнх нь шүтэн бишрэгчдийн хөл тасраагүй. Мэдээж кафед Жиминий эдэлж, хэрэглэж байсан зүйл тавигдсан. Жиминий хөрөг зурагны өмнө зургаа авхуулаад гараарай.

5. Гамчон тосгон, Бусан

Бусан хотын аялал жуулчлалын гол газруудын нэг нь Гамчон тосгон. Хурц өнгийн байшингууд, хөшөө дурсгалаараа алдартай энэ тосгонд амьдрал үргэлж буцалж байдаг. Маш олон дэлгүүртэй. Бусаны уугуул Жонгуг, Жимин нарын зураг бас нэгэн дурсамжийг танд үлдээнэ.

6. Compose Coffee

Compose Coffee бол сүлжээ кафе. Хурц шар өнгө, хэмжээ том кофегоороо алдартай бөгөөд БНСУ-ын хаа сайгүй байдаг. Яагаад энэ кафе BTS-тэй холбоотой билээ? Саяхан Ви энэ брэндийн элч төлөөлөгчөөр сонгогдсон юм. Вигийн зурагтай аяга худалдан авч, амттай кофе уумаар байвал Compose Coffee-г зориорой!

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
22 цагийн өмнө
Эми Ли "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
Өчигдөр
Жастин Биберийн шинэ зураг фэнүүдийг нь айлгав
3
2024.04.26
Playlist: Рок-н-роллын алдрын танхимд 2025 онд мөнхлөгдөх боломжтой 78 уран бүтээлч
санал болгох
1
22 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.