Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?


Урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын  хөдөлгөөн ихэсдэг тул гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдварын эрсдэл эрс нэмэгддэг. ДЭМБ-аас халдварт өвчнийг шавьж болон бусад төрлийн дамжуулагчид, амьсгалах агаар,уух ус, гишгэх газар шороогоор дамжих эсвэл шууд хавьтлаар хүн ба амьтнаас хүний бие махбодид орж үүсгэдэг өвчнийг халдварт өвчин гэж тодорхойлсон байдаг.  

Зонхилон тохиолдох гэдэсний халдварт өвчин: 

  1. Балмад 
  2. Цусан суулга 
  3. А вируст гепатит 
  4. Иж балнад 
  5. Сальмонеллийн халдвар зэрэг өвчнүүд багтана.

Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн (нян, вирус) хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирус нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлан улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ. 

ГЭДЭСНИЙ ХАЛДВАР, ХООЛНЫ ХОРДЛОГОТ ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ (ЗӨВЛӨМЖ)

  • Хоол хүнсийг худалдаж авахдаа сонголтыг зөв хийх:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл газраас авах;
  • Үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хэрэглэх хугацааг харах;
  • Хадгалалтын нөхцөл, худалдан борлуулж буй хүний хувийн ариун цэврийг сайтар харах;
  • Өндөг, зайрмаг, хиам, зайдас, салат, зууш зэрэг түргэн гэмтэх хоол хүнсийг хөргүүлгүй нөхцөлд борлуулж байвал худалдаж авахгүй байх;
  • Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүний бүрэн бүтэн байдлыг сайтар шалгах;
  • Сав баглаа нь гэмтсэн, бөмбийлт үүссэн, хонхойж цөмөрсөн, ан цав үүссэн бол худалдаж авахгүй байх;
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас худалдан авах.
  • Гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах:
  • Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалах;
  • Мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хэрэглэх;
  • Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодистой хамт хадгалахгүй байх
  • Муудсан зүйлтэй нэг дор хадгалахгүй байх;
  • Болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах
  • Хоолыг чанаж, гүйцэд болгож, тэр даруйд нь хэрэглэх;
  • Чанаж, болгосон хоол, хүнсийг 2-оос дээшгүй цаг хадгалах;
  • Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах.
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших:
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа халуун бүлээн усаар савандаж сайтар угаах;
  • Жимс, ногоог сайтар угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх;
  • Усыг буцалгаж хэрэглэх;
  • Болсон, түүхийгээр нь шуудхэрэглэх хүнснийг тус тусад нь савлах, Хоол хүнс хийх сав суулга, хэрэгслэлийг хэрэглэхийн өмнө болон дараа угааж занших;
  • Хоол, хүнсийг чанахдаахамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй байхаар 30минутаас доошгүй хугацаагаар сайтар болгожхэрэглэх;
  • Болсон болон түүхий хүнс бэлтгэх вандан модыг тусад нь хэрэглэж, угааж занших;
  • Хоол, хүнсийг чанахдаа 30 минутаас багагүй хугацаагаар буцалган, гүйцэд болгон хэрэглэх;

Их хэмжээний мөндөр, аадар борооны усаар энгийн жорлон, бохирын цооног усаар дүүрч хальснаас, орчны бохирдолт үүсэх, улмаар өвчний дэгдэлт гарч болзошгүй тул айл өрхүүд энгийн жорлон, бохирын цооногын орчинг цэвэрлэх, ариутгах, халдваргүйжүүлэх, эрүүл хөрсөөр дарх, ашиглахгүй нүхийг булж дарах, шинэ жорлон барьж байгуулахдаа усанд автахааргүйгээр барих, хүнс, ус, хүмүүс хувийн ариун цэвэрт анхаарч гараа тогтмол угаах, цэвэр усаар хангах, усыг буцалгаж уух, жимс ногоог бүлээн усаар угааж хэрэглэх хэрэгтэй.

Эх Сурвалж: НЭМХ-ийн Хоол судлалын төв

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2024.04.25
Электрон тамхи буюу вэйпний тухай таны мэдэх ёстой 5 зүйл
2
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
3
2024.04.18
ХХ зууны эхэн үеийн фитнес
санал болгох
1
19 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.