Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Реал Мадрид"-ын хаалгач Андрей Лунин: Би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн


Өнгөрсөн шөнө Европын Аваргуудын лигийн шигшээ наймын хариу тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Энэ үдэш Испанийн "Реал Мадрид" клуб "Манчестер Сити"-гийн хоёр улирал дараалан трибл цом өргөх хүсэл мөрөөдлийг сүйтгэв.

"Реал Мадрид"-ын дасгалжуулагч Карло Анчелотти бол хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн оргил амжилтуудад хүрсэн эрхмүүдийн нэг билээ. Тэр тусмаа Аваргуудын лигт дөрвөн удаа түрүүлсэн цорын ганц дасгалжуулагч гэдгээрээ алдартай.

Энэ удаад тоглолтын нийлбэр дүн 4:4-өөр өндөрлөж, торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахад "Реал" 4:3-аар хожсон юм. "Сити"-гийн хувьд, бүрэн түрэмгийлж, давамгай тоглосон ч ялалт байгуулж чадсангүй. 

Украин хаалгач Андрей Лунин өнгөрсөн шөнийн тоглолтод Бернардо Силва, Матео Ковачич нарын торгуулийн цохилтыг хааж, тоглолтын хувь заяаг өөрсдийн тал руу эргүүлсэн юм.

Тэрбээр энэ тоглолтын дараа "Би дэлхийн хамгийн аз жаргалтай хүн" гэж хэлэв. Түүний хувьд, 2018 онд 19 настайдаа "Реал Мадрид"-ад анхлан нэгдэж, тус багийн гурав дахь хаалгач болсон юм. Дараа нь "Леганес", "Вальядолид", "Овьедо" багууд руу зээллэгээр очиж тоглосон. 

Тэрбээр багийнхнаасаа улирлын туршид хамгийн цөөн минутыг талбайд өнгөрүүлсэн тоглогч байсан ч дөрвөн улирлын туршид өнөөгийн боломжийг хүлээсэн. Хэзээ ч, хэнд ч гомдлохгүйгээр шүү дээ.

Лунин энэ улирлыг ч мөн урьдынхаараа гуравдугаар хаалгачийн статустайгаар эхлүүлсэн. Гэхдээ Тибо Куртуа өнгөрсөн оны наймдугаар сард зүүн өвдгөндөө гэмтэл авсны улмаас хагалгаанд орох шаардлагатай болж, улмаар улирлыг бүхэлд нь талбайн гадна өнгөрүүлэхэд хүрсэн билээ.

Эл явдлаас улбаалан түүнд боломж олдсон гэхэд болно. Лунин "РБ Лейпциг"-ийн эсрэг есөн чухал хаалтыг хийсэн нь дээд амжилтаар бүртгэгдэв. Харин "Манчестер Сити"-гийн эсрэг Этихадад тоглохдоо найман хаалтыг толилуулжээ. Үүнээс гадна хоёр ч торгуулийн цохилтыг хаасан нь түүхэн амжилт болсон юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
16 цагийн өмнө
О.Есүгэн монгол эмэгтэй боксчдын чансааг тэргүүлж байна
2
19 цагийн өмнө
Улсын заан Б.Серик казах курес бөхийн Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
3
19 цагийн өмнө
Оошёома: Хоошёорюүтэй барилдахыг хүсэж байна
санал болгох
1
Уржигдар
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.