Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Монгол улс 60 дахь удаагийн Венецийн дүрслэх урлагийн Биенналь дахь үзэсгэлэнгээ нээлээ


Монгол Улсын Засгийн газар, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагдаж буй дүрслэх урлагийн салбарын хамгийн нэр хүндтэй, ноён оргил болсон Венецийн 60 дахь удаагийн Биеннальд Монгол Улсын павильон албан ёсоор нээлтээ хийлээ.

Биеннальд Монгол Улсыг төлөөлөн уран барималч, УГЗ А.Очирболд сонгогдож, комиссараар Соёлын сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др. Грегор Янзэн хамтран ажиллаж байна. Монголын павильоны үзэсгэлэн нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд нээлтийн арга хэмжээ 4 дүгээр сарын 18-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа. Манай улсын павильоны нээлтийг олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлав.


Хэвлэлийн бага хурлыг залгуулан Монголын павильоны албан ёсны нээлтийг Монгол Улсыг нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон улсад сурталчлах “Go Mongolia” брендийн хүрээнд зохион байгуулж, энэ үеэр арга хэмжээнд уригдсан улс төр, соёл урлаг, бизнесийн салбарын нөлөө бүхий олон улсын 200 орчим зочид, төлөөлөгчдөд монгол урлаг, соёлын өвийг сонирхуулан сурталчиллаа.

Монголын павильон нь “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” сэдэвтэй бөгөөд буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч тэр дундаа гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг бэлгэддэг.

Энэ удаагийн биенналь "Харийнхан хаа сайгүй" сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгож байна.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлийн нэг болох дүрслэх урлагийн салбараар дамжуулан улс эх орноо олон улсад сурталчлахын зэрэгцээ бүтээлч авьяас чадварыг хөгжүүлж, дэлхийд танигдсан оюуны болон соёлын өвийг бүтээгч хувь хүнийг дэмжихэд Соёлын яам онцгой анхаарал хандуулж байна. Энэ хүрээнд дараа дараагийн биеннальд эх орноо төлөөлөн оролцох боломжтой монголын шилдэг, залуу уран бүтээлчдийг энэхүү арга хэмжээтэй танилцуулж, туршлага судлах боломжийг олгож байна.

Ташрамд дурдахад, энэ цаг мөчид Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон Э.Амартүвшин Италийн алдарт “Ла Скала” театрт тоглогдож буй дуурьд гоцлон дуулж байгаа бол 4 дүгээр сарын 19-ний өдөр буюу өнөөдөр Флоренц болон Пармагийн их сургуулиудад “Монголын соёлын төв” нээлтээ хийнэ. Мөн 4 дүгээр сарын 20-ны өдөр Ром хотноо зохион байгуулагдах дэлхийн түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг сурталчлах зорилготой “Festival Dell’Oriente” наадамд Монгол Улс анх удаа зочин орноор оролцохоор бэлтгэл хангаад байна.

Эх Сурвалж: Соёлын яам

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
Уржигдар
Алдартай бренд нойтон толботой жинс гаргалаа
3
Уржигдар
Номд хайртай хүнийг баярлуулах 30 гэрэл зураг
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.