Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Гэртээ кино үзээд бэлэг аваарай


Ердөө кино үзээд л цоо шинэ Toyota RAV4 автомашинтай болмоор байна уу? Юнивишнийн хэрэглэгчид дундаас Toyota Top Motors албан ёсны дилерийн цоо шинэ RAV4 автомашин болон бусад 5 бэлгийн эздийг тодруулах урамшуулал эхэллээ. Бэлгийн эзэн болохын тулд ердөө кино үзэхэд л хангалттай гэнэ шүү. Доор Юнивишнийн RAV4-тэй кино цэсээс 10 киног сонгон жагсаалт гаргалаа. Цөм сонирхолтой, чанартай кино байгаа тул та бүхэн хадгалж аван хайртай хүмүүстэйгээ үзээрэй.  Мөн уг цэсэд доорх жагсаалтаас өөр бусад олон сонирхолтой кино байгааг сануулъя. Кино үзэх бүрд 2 эрх, дурын кино багцаа идэвхжүүлэх бүрд 3 эрх гэрээний дугаарт танд олгогдоно. Цуглуулсан эрхээрээ Toki Movie апп эсвэл Юнивишнийн Апп&Тоглоом цэсийн Univision Apps - RAV4-тэй кино апп-руу нэвтэрч тоглоом тоглоод урамшуулалд оролцох эрхээ цуглуулаарай. 

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.


1. Poor Things (2023)

96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос шилдэг эмэгтэй жүжигчин, шилдэг нүүр хувиргалт, үс засалт зэрэг шагналуудыг авсан "Poor Things" киног үзэхдээ та хэзээ ч харамсахгүй болов уу. Амьдралыг өөр өнцгөөс харахад туслах гайхалтай бүтээл. 

2. Cats in the Museum (2023)

Винсент хэмээх залуу муур Да Винчигийн гайхамшигт бүтээлийг аварч, музейн нэр хүндийг хамгаалж, Клеопатрагийн зүрх сэтгэлийг байлдан дагуулахын тулд зориг, оюун ухаанаа зарцуулдаг хөгжилтэй, аймшгийн хүүхэлдэйн кино. Та хэрэв "Гуталт муур", "Рио" зэрэг хүүхэлдэйн кинод дуртай бол гарцаагүй таалагдана. 

3. Ахан дүүс (2021)

“Ахан дүүс” олон ангит кино нь 1990-2020 оны хооронд 30 жил үргэлжлэх нэгэн гэр бүлийн амьдралыг харуулах драм юм. Элэг бүтэн амьдарч байсан Хулганаагийн гэр бүлд гунигт явдал тохиож тав дахь хүүхдээ өлгийдөн авах үедээ ээж нь төрхийн хүндрэлээс болж өөд болсноор киноны үйл явдал эхэлнэ. Гэр бүлдээ халамж, анхаарал муутай аавын хамт өнчирч үлдсэн 10 хүртэлх насны таван хүүхдийн адармаатай амьдралыг өгүүлэх энэхүү кинонд Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, МУСТА О.Гэрэлсүх, Т.Сэргэлэн, залуу жүжигчин Н.Нархажид, Б.Бямбасүрэн, Т.Анхзул нар гол дүрд тогложээ.

4. Wonka (2023)

Шоколадаараа алдартай хотод дэлгүүр нээхийг мөрөөддөг ядуу Вилли Вонкагийн тухай сонирхолтой кино. Хэрэв та эхний ангийг нь санаж байгаа бол ямар гайхалтай бүтээл болохыг мэдэж байгаа. Хэдий эхний ангид бидний хайртай жүжигчин Жонни Депп тоглосон ч залуу жүжүигчин Тимоти Шаламе түүнтэй эн тэнцүү Вонкагийн дүрийг гаргасан. Үлгэрийн, содон, өнгөлөг мэдрэмжийг "Wonka" киноноос аваарай. 

5. Dune: Part Two (2024) 

Энэ оны хит сенсац агуу бүтээл "Dune"-ийг гэрээсээ үзнэ гэхээр догдолж байна шүү. Dune: Part Two нь 2024 онд бүтээсэн Америкийн баатарлаг шинжлэх ухааны уран зөгнөлт кино бөгөөд Жон Спайхтстай хамтран зохиолыг нь бичсэн Денис Вильневийн найруулж, продюсероор ажилласан. Хийц, агуулга, өнгө тавилт гээд үнэн төгс кино.

6. Сүүлчийн бүүвэй (2024)

Эх хүний нинжин сэтгэл, нандин холбоог өгүүлэх Номадиа Пикчерсийн ээлжит уран бүтээл “Сүүлчийн бүүвэй” монгол уран сайхны киног та бүхэн юнивишнийн видео сангаас үзээрэй. 

7. The Beekeeper (2024)

"The Beekeeper" буюу "Зөгийчин" кино нь 2024 онд бүтээгдсэн Америкийн тулаант триллер кино бөгөөд найруулагч Дэвид Айер, зохиолыг нь Курт Виммер бичжээ. Уг кинонд Жейсон Стэтхэм, Эмми Равер-Лэмпман, Жош Хатчерсон, Бобби Надери, Филисиа Рашад, Жемма Редгрейв, Жереми Айронс нар тоглосон бөгөөд адал явдалт, трилер төрлийн кино юм. 

8. Jules (2023)

Нэг л өдөр таны гэрийн гадаа харийн хүн бууж ирвэл та яах вэ? Цагдаа дуудах уу? Хооллох гэж хичээх үү? Ингэхэд харийн хүн сүү уудаг болов уу? Яг энэ асуултуудын хүрээнд хөнгөн хөгжилтэй киног танд санал болгоё. Пенсильвани мужийн хөдөөгийн арын хашаанд үл мэдэгдэх нисдэг биет осолдсоноор мужийн нам гүм амьдрал эрс өөрчлөгдөнө. Тэд яаж хөглөх бол?

9. 16 дахь хавар (2024)

Заримдаа амьдрал бидэнд ямар ч сонголт үлдээдэггүй. Үнэнтэй нүүр тулж л даван туулдаг. Яг ийм замаар бидний олонх нь том болцгоосон. 16 жил эр нөхрөө хүлээсэн ээж, охин хоёрын бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "16 дахь Хавар" уран сайхны кино эмэгтэй хүний чадмаг, зоримог, уужим сэтгэл,ур ухаан хийгээд тэсвэр хатуужлыг харуулсан гайхалтай бүтээл болсон байна. Хэрэв та элдэв фантаз, хэтрүүлэгт дургүй бол уг кино таалагдана гэдэгт итгэлтэй байна.

10. The Marvels (2023)

"The Marvels" нь Marvel Comics-ээс сэдэвлэсэн Америкийн супер баатруудын тухай кино юм. Marvel Studios-ийн бүтээж, Walt Disney Studios Motion Pictures-ийн түгээсэн энэхүү кино нь "Ахмад Марвел" (2019) киноны үргэлжлэл, Хатагтай Марвел (2022) телевизийн мини цувралын үргэлжлэл бөгөөд Марвелийн кино ертөнцийн 33 дахь кино юм. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Mary and Maх"
2
9 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
3
10 цагийн өмнө
Furiosa: A Mad Max Saga: Аня Тейлор-Жой, Крис Хемсворт нар Австралид
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.