86 кг: Б.Бат-Эрдэнэ олимпын эрхээ авлаа
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Өнөөдөр Парис олимпын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн Бишкек хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэй олимпын 6 жинд өрсөлдөөн болж, манай 6 бөхөөс 4 нь олимпын эрхийн төлөө барилдахаар шалгарсан. Эхлээд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ нутгийн бөхтэй барилдаж, 3-3 харьцаатай, сүүлийн оноогоор ялагдлаа. Дараа нь Б.Бат-Эрдэнэ Хятадын Линтэй барилдаж, хоёулаа торгуулийн нэг нэг оноотой өндөрлөн, сүүлийн оноогоор манай бөх олимпын эрхээ авлаа.
Азийн олимпын эрхийн тэмцээн
57 кг.
Бекзат Алмаз (Кыргызстан) – Б.Мөнх-Эрдэнэ (Монгол) - 3:3 (+:- )
Гуломжон Аблуллаев (Узбекистан) - Аман Аман (Энэтхэг) - 10:0
65 кг.
Котаро Киека (Япон) - Шаохуа Юань (Хятад) 11:0
Эранзар Акматалиев (Кыргызстан) - Ким Кван Жин (БНАСАУ) 5:3
74 кг.
Бекзод Абдурахмонов (Узбекистан) - Орозбек Токтомамбетов (Кыргызстан) 6:0
Нуркожа Кайпанов (Казахстан) - Юнес Эмами (Иран) 0:11
86 кг.
Ким Гван-Ук (БНСУ) - Хаято Ишигүро (Япон) 0:11
Б.Бат-Эрдэнэ (Монгол) - Зушен Лин (Хятад) 1:1 (+:- )
Зочин 2024.04.19 2405:5700:301:2059:1cd4:3a4d:50aa:90d9
Хужаа дийлэхгүй тэнцэж байгаа хүн олимпод очоод нэмэр байх уу, зардал мөнгөний л гарз болох байх даа
0 0 Хариулах