125 кг: М.Лхагвагэрэл 2 дахь олимпдоо оролцоно
Гэрэл зургийг Д.Нямбилэг
Өнөөдөр Парис олимпын эрх олгох чөлөөт бөхийн Ази тивийн тэмцээн Киргизийн Бишкек хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэй олимпын 6 жинд өрсөлдөөн болж, манай 6 бөхөөс 4 нь олимпын эрхийн төлөө барилдахаар шалгарсан. Эхлээд 57 кг-д Б.Мөнх-Эрдэнэ нутгийн бөхтэй барилдаж, 3-3 харьцаатай, сүүлийн оноогоор ялагдлаа. Дараа нь Б.Бат-Эрдэнэ Хятадын Линтэй барилдаж, хоёулаа торгуулийн нэг нэг оноотой өндөрлөн, сүүлийн оноогоор манай бөх олимпын эрхээ авлаа. 97 кг-д Г.Ганхуяг Ираны Амирали Азарпирад 0:3 ялагдаж, тэмцээн өндөрлөлөө. Хамгийн хүнд жинд М.Лхагвагэрэл өнгөрсөн жилийн ДАШТ-д олимпын эрх авахад нь саад болсон Хятадын бөхийг юу ч хийлгэсэнгүй, 2:0 тэргүүлж, Парис олимпын эрхээ авлаа. Ийнхүү манай эрэгтэй бөхчүүд 2 олимпын эрхтэй эх орондоо харих боллоо. Дараагийн эрхийн тэмцээн тавдугаар сард Истанбулд болно.
Азийн олимпын эрхийн тэмцээн
57 кг.
Бекзат Алмаз (Кыргызстан) – Б.Мөнх-Эрдэнэ (Монгол) - 3:3 (+:- )
Гуломжон Аблуллаев (Узбекистан) - Аман Аман (Энэтхэг) - 10:0
65 кг.
Котаро Киека (Япон) - Шаохуа Юань (Хятад) 11:0
Эранзар Акматалиев (Кыргызстан) - Ким Кван Жин (БНАСАУ) 5:3
74 кг.
Бекзод Абдурахмонов (Узбекистан) - Орозбек Токтомамбетов (Кыргызстан) 6:0
Нуркожа Кайпанов (Казахстан) - Юнес Эмами (Иран) 0:11
86 кг.
Ким Гван-Ук (БНСУ) - Хаято Ишигүро (Япон) 0:11
Б.Бат-Эрдэнэ (Монгол) - Зушен Лин (Хятад) 1:1 (+:- )
97 кг.
Алишер Ергали (Казахстан) - Авусайман Хабила (Хятад) 3:2
Г.Ганхуяг (Монгол) - Амирали Азарпира (Иран) 0:3
125 кг.
Денг Живей (Хятад) – М.Лхагвагэрэл (Монгол) 0:2
Шамиль Шарипов (Бахрейн) - Юсуп Батырмурзаев (Казахстан) 3:7
Зочин 2024.04.19 2405:5700:301:2059:1cd4:3a4d:50aa:90d9
Азтай л байна ш дээ, олимпод оролцоод үзнэ гэдэг чинь эдэнд их юм ш дээ, медаль энэ тэр бол хол байх аа, эхний тойрогтоо шал арччихгүй бол их юм болох биз
0 0 Хариулах