Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Б.Баасанхүү жүдо бөхийн Азийн АШТ-д анх удаагаа түрүүллээ


Жүдо бөхийн Азийн АШТ 4-р сарын 20-22-ний өдрүүдээр Хонгконгд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдлаа. 

Монголын бөхчүүдээс 48 кг-д зодоглосон Бавуудоржийн Баасанхүү өнөөдөр нэвтхэн барилдаж, өрсөлдөгч бөхчүүдээ төвөггүй ялснаар Азийн аварга боллоо. Хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын аваргаар гурав дахиа тодорсон түүний хувьд, 2024 он гарснаар олон улсын тэмцээнээс анхны медалиа зүүсэн нь энэ.

Харин тус жинд өрсөлдсөн Г.Наранцэцэгийн хувьд, Хойд Солонгосын бөхтэй учраа тааран зодоглосон ч, идэвхгүй барилдсан хэмээн үзэж шүүгч хоёуланг нь хассан юм.

Сонирхуулахад, гурван сарын дараагаас хөшгөө нээх “Парис-2024” олимпын наадмын чансаагаар Б.Баасанхүү жиндээ 13-р байрт бичигдэж байгаа бол Г.Наранцэцэг түүний чанх ард эрэмблэгдэж байна.  

Харин дэлхийн чансаанд тэднийг дөрвөн байр зааглаж, Г.Наранцэцэг өмнө нь бичигдэж байна. Ямартаа ч энэ хавар болох олон улсын тэмцээнүүдэд тэдний хэн нь форм сайтай байж, өндөр түвшний тамирчидтай хэрхэн зодоглохоос хамаарч зөвхөн нэг нь л олимпод эх орноо төлөөлөн барилдах учиртай. 

Тун удахгүй 66 кг-д Б.Эрхэмбаяр, 57 кг-д Л.Энхрийлэн нар алтан медалийн төлөө барилдана.

Мөн 60 кг-д Б.Цогт-Очир, 52 кг-д Л.Сосорбарам, 57 кг-д М.Ичинхорлоо нар хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
Б.Баасанхүү Душанбегийн Их дуулга тэмцээнд финалдлаа
2
3 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгад хүрэл медалийн төлөө барилдана
3
4 цагийн өмнө
Францын шигшээ багийн хамгаалагч Лукас Эрнандес "Евро-2024" тэмцээнийг өнжинө
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.