Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Долоо хоногийн зурхай (2024.04.22-04.26)


Уншигчдадаа шинэ долоо хоногийн мэнд хүргэе! Энэ долоо хоногт нар үхрийн орд руу шилжсэн ба лхагва гарагт ягаан бүтэн сар гарах төлөвтэй байна. Энэ хугацаанд үхрийн ордны энергийн нөлөөгөөр харилцаа холбоонууд цэгцэрч, хэрэггүй хүмүүсээс холбоосоо таслах гэх мэт үйл явдлууд тохиож болзошгүй. Мөн тэргэл сарны нөлөөгөөр ихэнх хүмүүсийн зан төлөв замбараагүй байх тул аль болох олон хүнтэй харилцахгүй, гэртээ тайван амрахыг зөвлөж байна.

Хонь (2024.04.22-04.26)

Хонины ордныхны хувьд нэлээд завгүй долоо хоног өнгөрөх бололтой. Амьдралын эргэлтийн цэг, гэнэтийн өөрчлөлтүүд өрнөх төлөвтэй байна. Нөгөөтээгүүр өмнө нь шийдэгдээгүй байсан асуудал сэдрэх, эргэн бодогдох магадлалтай. Гэхдээ зүгээр дээ, энэ нь тэргэл сарны нөлөө байх бөгөөд таныг өнгөрсөнтэйгөө нүүр тулж дараагийн боломждоо бэтгэхэд сургах тохиол юм. Энэ үед өөрийгөө буруутгахаас илүү хайрлаж, өөрийнхөө төлөө бат зогсоорой гэж зөвлөе.

Үхэр (2024.04.22-04.26)

Үхрийн ордныхондоо төрсөн өдрийн мэнд хүргэе.Та бүгд үгүй бол энэ хорвоо амттай хоол, тайван байдлаар дутах байсан биз ээ.  Энэ долоо хоног орчлон ертөнц та бүгдийг ивээх болно. Хэрэв та  ганц бие бол тохирох нэгэнтэй учирна. Харин хостой болон харилцаанд байгаа үхрийн ордныхон харилцаандаа цэг тавих, эсвэл нэг шат ахиулах төлөвтэй байна. Хүнд санагдаж байж магадгүй ч гэлээ энэхүү үйл явдал нь танд хэрэгтэй байсныг та ойлгох болно.

Ихэр (2024.04.22-04.26)

Энэ долоо хоног ихрийн ордныхон минт өөртөө анхаарал тавиарай. Дархлаагаа дэмжиж, сайн унтаж амрахгүй бол өвдөх магадлалтай байна шүү. Мөн та бүгд минт ажлын шахуу хуваариас болж гэр бүлдээ цаг гаргах нь багасаад байна. Иймд хайртай дотны хүмүүстэй цаг гаргаарай. Хостой ихрийн ордныхны хувьд нэг нэгнээ ойлгож, сайтар ярилцах цаг гарч ирнэ. Ганц бие ихрүүд болзоонд уригдаж магадгүй. Гэхдээ дулаан хувцаслахаа мартуузай. Мөнгөө зөв, ашигтай зүйлс зарцуулахыг бодоорой. Сүүлийн хагаст зарим нэгэн сөрөг хандлагатай учирч болзошгүй байна. Ажил амьдралын ачааллаас болж ядрах магадлалтай байна.

Мэлхий (2024.04.22-04.26)

Мэлхийн ордныхны хувьд хайр дурлал оргилсон долоо хоног болно. Хосууд нэгнээ ойлгож, ирээдүйгээ төлөвлөнө. Ганц бие мэлхийнүүд таалагддаг хүнээ болзоонд уривал бүтэмжтэй байна. Ашигтай  үйл явдалд оролцох боломж гарч магадгүй. Энэ хугацаанд та хуучин найз, эсвэл хайртай хүнтэйгээ уулзах болно. Долоо хоногийн хагаст та тав тухтай байдалд их хэмжээний мөнгө зарцуулж магадгүй. Аяллаар явахад тохиромжтой үе таарч байна. Хэт их баяр хөөрөөс болж дээд албан тушаалтнаас зэмлэл хүртэж магадгүй.

Арслан (2024.04.22-04.26)

Арслангийн ордныхны хувьд ойрын хугацаанд хүсэл тэмүүллээр оргилуун байх төлөвтэй байна. Дараагийн хэдэн долоо хоногт та бүгд зорилгоо биелүүлж, амжилт гаргахад бэлдэх болно. Өөртөө хөрөнгө оруулж гадаад төрхөө шинэчлэх, чухал арга хэмжээнд оролцох, даргатайгаа уулзах зэрэг олон үйл явдал өрнөнө. Энэ бүгдийн эцэст та хичээж зүтгэснийхээ үр дүнг хүртэх учраас өөртөө итгэлтэй байгаарай.  

Охин (2024.04.22-04.26)

Охины ордныхон буд гарагийн нөлөөгөөр энэ долоо хоногийн пүрэв гараг хүртэл бага зэрэг адармаатай цаг хугацааг туулах төлөвтэй байна. Харилцааны асуудлууд, санхүүгийн төлөв байдал гээд олон зүйлс энэ долоо хоногт шийдэгдэх болно. Өөрийн тав тухтай бүсээс гарч, хүрээллээ өргөжүүлэх тохиромжтой үе тохиож байна. Пүрэв гарагаас ням гараг хүртэл танилын хүрээгээ тэлж, шинэ зүйл сурна. Ганц бие бол болзоонд явах магадлалтай, иймд жаахан л тэсээрэй охины ордныхон минь! 

Жинлүүр (2024.04.22-04.26)

Жинлүүрийн ордныхны хувьд өөртөө өөрчлөлт хийх тохиромжтой үе ирж байна. Аливаа зүйлийг нэг талаас биш олон талаас нь судлаарай. Мөн хайр дурлалын асуудалд болгоомжтой хандаж, хэн нэгэнд хэт их итгэхээс зайлсхийх хэрэгтэйг гараг эрхэс сануулж байна. Шинэ харилцаа тогтоохдоо хуучин найз нөхөд, гэр бүлийн гишүүдийнхээ зөвлөгөөг дагаарай. Эс тэгвээс та дараа нь харамсаж магадгүй. Мөн өөрийнхөө зан авир дээр ажиллаж, хэн нэгэнд төөрөгдөл үүсгэхгүйн тулд нээлттэй байгаарай. Энэ долоо хоногт та бүхэн санхүүгийн асуудалд илүү болгоомжтой хандах хэрэгтэй.

Хилэнц (2024.04.22-04.26)

Хилэнцийн ордныхны хувьд энэ долоо хоногт холын болон ойрын зайд аялахад нэн таатай байх болно. Иймд агаар салхинд гарч өөрийгөө цэнэглээрэй. Мөн шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа хүмүүс уншиж байвал та бүгд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж чадна гэж гараг эрхэс дамжууллаа. Хэрвээ та бүгд энэ долоо хоногт том шийдвэр гаргах болбол бүү яараарай. Сэтгэл санаагаа тайван байлгаж ахмадын зөвлөгөөг авах нь нөхцөл байдлыг хялбар шийдэгдэхэд туслах болно. Хайр дурлалын харилцаанд зарим үл ойлголцол гарч болзошгүй. Ер нь л сэтгэл санаагаа тайван байлгавал бүх зүйл зүгээр дээ хилэнцүүд минь!

Нум (2024.04.22-04.26)

Нумын ордныхны хувьд хайр дурлалын асуудалд харилцан итгэлцэл нэмэгдэнэ. Мөн та бүгдийн зарим нь гэр бүлийн гишүүн нэмэхээр төлөвлөж байгаа бол энэ долоо хоног хамгийн тохиромжтой байх болно. Энэ долоо хоногт та бүгд ажилтай холбоотой аялалд явж болзошгүй. Тэрхүү аялал нь танд тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Мөн та бүхэн ажил хэрэг дээр дээд  удирдлагатай   хамтран ажиллах шаардлага гарна.Иймд сэтгэл санаагаа тайван байлгаж, анхаарлаа төвлөрүүлээрэй. 

Матар (2024.04.22-04.26)

Гадаадад ажиллаж байгаа хүмүүст ашигтай боломж гарч ирж магадгүй. Долоо хоногийн эхээр  зардал гэнэт нэмэгдэх төлөвтэй байна. Хайр дурлалын асуудалд болгоомжтой байгаарай. Учир нь маргаан гарч, асуудалд орж магадгүй. Ганц бие матрууд  хайр дурлалын асуудлаа бүх хүний  өмнө ил гаргахаас зайлсхий. Та бизнесийн хамтрагчаасаа  дэмжлэг авах болно. Ажил дээрээ алдаа гаргаж магадгүй ч асуудлыг түргэн шийдвэрлэж магтаал сонсоно. Тушаал дэвших боломжтой байна.

Хумх (2024.04.22-04.26)

Энэ долоо хоног таны хайр дурлалын харилцаанд таатай байх болно. Таны хайртай хүн ирээдүйд  гарч болох  асуудлыг шийдвэрлэхэд туслалцаа үзүүлнэ. Эхнэр, нөхрүүд эвтэй байна. Мөн долоо хоногийн сүүлээр та бүгд хүүхэдтэй холбоотой таатай мэдээ авах бололтой. Гэр бүлийн гишүүдтэйгээ эерэг харилцаатай байх шаардлагатай. Гэр бүлийн аливаа маргааныг шийдвэрлэхдээ хамаатан садныхаа мэдрэмжийг үл тоомсорлож болохгүй. Ганц бие хумхууд болзоонд явна. Ажлын стрессээ аялалд явж тайлах хамгийн таатай үе ирж байна. Дээд албан тушаалтнаасаа магтаал авч, тушаал дэвшиж магадгүй.

Загас (2024.04.22-04.26)

Шалгалт, тэмцээнд бэлдэж байгаа оюутнууд сайн мэдээ авах боломжтой. Хайр дурлалын харилцаанд учирч буй саад тотгорууд арилж, хамтрагчтайгаа итгэлцэл, эв найрамдалтай байна. Гэр бүлийн амьдралд сайхан үйл явдал тохиолдоно. Аялал нь тааламжтай бөгөөд ашигтай байх болно. Бизнес хийхээр төлөвлөж байвал ашиг сайн олно. Гэхдээ  гүйлгээнд та маш болгоомжтой байх хэрэгтэй байна. Ганц бие загасны ордныхон хостой болох гэж яараад хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр бие өвдөж магадгүй байна. Иймд хоолоо зөв зохицуулж, сайтар амраарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
22 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
23 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

woho 2024.04.22 202.55.180.58

ma nz zaluu taurus, bi uuruu capricorn. ene 7 honogt neg bol hariltsaandaa tseg tawina neg bol shat ahina geneee. iiiiii daraa 7 honogt salsan esehee helnee

0 Хариулах