Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Чөлөөт бөх: Парист зодоглох АНУ-ын шигшээ тодорлоо


АНУ-ын Пенсильваны их сургуулийн Брайс Жонсоны төвд АНУ-ын олимпын шигшээ багийн сонгон шалгаруулалт явагдлаа. Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн тус бүр 6 жинд шалгарсан бөхчүүд халз барилдаж, 2 ялсан нь олимпын шигшээд багтсан юм. 

Өнгөрсөн жилийн ДАШТ-д медаль авсан Кайл Дейк (74 кг), Дэвид Тейлор (86 кг), Кайл Снайдер (96 кг), МейсонПэррис (125 кг) нар урьдчилсан барилдаанд оролцолгүй, финалд хүлээж байв. Урьдчилсан барилдаанд Янни Диакомихалис (65 кг), Жордан Барроуз (74 кг), Жейден Кокс (97 кг) нар ялагдаад эрхийн халз барилдаанд оролцож чадсангүй. 

Ингээд халз барилдаанд өнгөрсөн ДАШТ-д олимпын эрх авчирсан Кайл Дейк (74 кг), Кайл Снайдер (97 кг), Мейсон Пэррис (125 кг) нар ялж, олимп явах боллоо. Харин 86 кг-ын Тейлор Ааорн Брукст ялагдаад өөрийн авчирсан олимпын эрхээ түүнд алдлаа. 

АНУ-ын эрэгтэй шигшээ баг одоогийн байдлаар 57 кг, 65 кг-д эрхээ аваагүй байгаа. Эрх олгох сүүлийн тэмцээнд NCAA-гийн 3 удаагийн аварга Спенсер Ли (57 кг), Зейн Ретерфорд (65 кг) хор барилдана, эрхээ авч чадах нь дамжиггүй. 

Кайл Снайдер өрсөлдөгчдөө оноо алдалгүй ялснаар 3 дахь олимпдоо зодоглох боллоо. Тэрээр долоон удаа ДАШТ, 2 удаа олимпын наадамд оролцож, бүгдээс нь медаль авч байсан амжилттай. 

АНУ-ын шигшээ багийн сонгон шалгаруулалт

Эрэгтэй 

57 кг. Спенсер Ли - Томас Гилман – 6:3, цэвэр (5,58 мин.)

65 кг. Зейн Ретерфорд - Ник Ли – 2:1, 5:0

74 кг. Кайл Дэйк - Жейсон Нольф – 4:1, 3:1

86 кг. Аарон Брукс - Дэвид Тейлор – 4:1, 3:1

97 кг. Кайл Снайдер - Исаак Трамбл – 5:0, 4:0

125 кг. Мейсон Пэррис - Хайден Зиллмер – 7:0, 7:0

Эиэгтэйчүүдийн хувьд гарсан нэг сенсаац нь Токио олимпын мөнгөн медальт, 6 удаагийн дэлхийн аварга Аделина Грей 20 настай Кеннеди Блейдст ялагдсан явдал байлаа. Грей Токио олимпын дараа декретээ авч, ихэр хүүхэд төрүүлсэн. Өнгөрсөн жил эргэж ирэн, ДАШТ-д хүрэл медаль, олимпын эрх авсан. Одоо түүний авчирсан эрхийг Блейдс ашиглах болно. 

Эмэгтэй

50 кг. Сара Хильдебрандт - Одри Хименес – 10:0, 10:0

53 кг. Доминик Пэрриш - Хейли Ожелло – 2:1, 5-2

57 кг. Хелен Марулис - Жакарра Винчестер – цэвэр (2,41 мин.), 6:0

62 кг. Кайла Миракл - Мэйси Килти – 8:5, 4:1

68 кг. Амит Элор - Форрест Молинари – 6:0, 2:1

76 кг. Кеннеди Блейдс - Аделина Грей – 11:6, 8:3

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
12 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
13 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
15 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.