Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

"Байер Леверкузен" клубийнхэн 98 дахь минутад гоолдож, хожигдолгүй цувралаа 45-д хүргэлээ


Ням гарагт явагдсан Германы Бундес лигийн 30-р тойргийн оргил тоглолт "Боруссиа Дортмунд" болон "Байер Леверкузен"-ий өрсөлдөөн 1:1-ээр өндөрлөв.

Шаби Алонсогийн залуус энэ улирлын анхны ялагдлаа хүлээхэд тун чиг ойртсон боловч, 98 дахь минутад Йосип Станисич гоолдсоноор Германы шинэхэн аваргуудын хожигдолгүй цуврал 45-д хүрлээ.

Мягмар гарагт "Атлетико Мадрид"-ыг мулталж, Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарсан "Дормунд"-ын хувьд, 57 оноотойгоор Бундес лигийн тавдугаар байрт бичигдэж байна. 

Харин "Леверкузен" өнгөрсөн долоо хоногт "Вердер Бремен"-ийг 5:0-ээр буулган авч, Бундеслигийн анхны цомоо өргөх албан ёсны болзлоо хангасан билээ. 

Испанийн Баскаас гаралтай 42 настай эрхэм өнөө жил "Леверкузен"-ий хувь заяаг бүхэлд нь өөрчилсөн. Алонсо дасгалжуулагчийн замналаа дөнгөж л эхлүүлж байгаа хэдий ч 45 тоглолтын туршид хожигдолгүй цувралаа үргэлжлүүлнэ гэдэг түүхэн дэх хамгийн аугаа үйл явдлуудын нэг гэдэг нь гарцаагүй билээ.

Эл амжилт нь түүнийг өдгөө дэлхийн шилдэг клубүүдийн хүсэмжит дасгалжуулагч болгожээ.

Гэхдээ "Леверкузен"-ий хувьд, энэ улирлын өрсөлдөөн дуусаагүй. Тэд Европа лигийн хагас шигшээ шатнаа үлдээд байгаа агаад хэрэв түрүүлбэл, Алонсогийн хувьд, малгайгаа ахин нэг удаа өндөрт шидэх биз ээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
20 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
22 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.