Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

150 см намхан сүмочтой болно


Сүүлийн жилүүдэд сүмоч болох хүсэлтэй хүүхэд, багачуудын тоо эрс цөөрсөөр байна. Японы сүмо бөхийн холбооноос бөхчүүдийн тоог нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаагийн нэг нь сүмочдын шинэ бөхийн шалгалтын өөрчлөлт байлаа. Шалгалтад орж байгаа залуучуудад 167 см-аас доошгүй өндөр, 67 кг-аас доошгүй жинтэй байхаар заасан байдаг. Тэгвэл энэ сараас эхлэн дээрх үзүүлэлтийг хангаж чадаагүй байсан ч эрүүл энх, биеийн хөдөлгөөн сайн бол хоёр дахь шалгалтад орж болохоор шийдвэр гаргасан билээ. Гэхдээ Токиод болдог тэмцээний л өмнө авч байх юм. 

Шинэ бөхийн хоёр дахь шалгалтад орохоор ганц хөвгүүн ирсэн нь 15 настай Мотомүра Косэй байлаа. Түүнээс гарын хүч, 50 метр гүйлт, үсрэлт зэрэг долоон шалгалт авлаа. Мотомүра 50 метрт 7.91 секунд гүйж, өндөр нь 159,5 см, жин нь 67,6 кг заажээ. 

Түүнийг бага ангид байхаас нь Садогатакэ ояката дэвжээндээ урьж байсан гэнэ. Озэки асан Котошёогикү буюу тус ояката “Мотомүра мэргэжилд орохыг маш их хүсэж байгаа. Ашгүй шалгалтаа амжилттай даваад гараад ирлээ” гэж сэтгүүлчдэд ярьсан байна. Харин Мотомүра “Мэргэжлийн сүмоч болох нь миний мөрөөдөл. Өсөж өндөр болохгүй, жин ч нэмэхгүй болохоор надад их хэцүү байсан” гэж сэтгэгдлээ хуваалцжээ. 

Ийнхүү дэлхийн дайнаас хойш анх удаа мэргэжлийн сүмод 160 см-аас намхан бөх гарч ирлээ.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
21 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
23 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.