Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Хошин Дуурь, Jazz хөгжмийн тоглолт


Урин дулаан цаг ирж сэтгэл санаач цэлмэлээ. Гэгээлэг сайхан мөчүүд биднийг хүлээж байгаа гэдэгт итгэж байна. Ингээд та бүхэндээ энэ долоо хоногт зарлагдсан шинэхэн эвент, хөгжмийн тоглолт, төрөл бүрийн бүтээлч өдөрлөгүүдийг хүргэе. 

Цаг агаар бүрхэг, хур тунадастай байх төлөвтэй байна. Дулаан хувцаслаад, чихэвчээ зүүгээд алхахад ч сайхан долоо хоног байх бололтой шүү.   

"Тусгал" төгөлдөр хуурын тоглолт

СУИС-ийн магистрант, сонгодог төгөлдөр хуурч, Дэлгэрмэндийн Маралмаа анхны бие даасан гоцлол төгөлдөр хуурын тоглолтоо хүргэхэд бэлэн болжээ. Та бүхэн очиж сонгодог хөгжмийн гайхамшгийг мэдрээрэй.

Хаана: Улсын филармони

Хэзээ: 4 сарын 22

“Хулан хонгор” концерт

Занабазар урлаг санд нэгэн сонирхолтой тоглолт болох гэж байгаа юм байна.Тодруулбал анх удаа морины дууны бие даасан тоглолт  тайзнаа тоглогдох нь ээ. Моринд дуртай, аялгуу хөгжимд дуртай та бүхэн очиж сонороо мялаагаарай.

Хаана: The Corporate Hotel and Convention Centre

Хэзээ: 4 сарын 22

Цэцэг Return 88

20-р зууны хүүхдийн шилдэг хамтлаг "Цэцэг return 88" амьд хөгжмийн тоглолт 40 жилийн дараа дахин тайзнаа тоглогдох гэж байна.

Хаана: Ulaanbaatar Palace

Хэзээ: 4 сарын 27

"Shine" төгөлдөр хуурын тоглолт

XV-XX зууны хөгжмийн зохиолчдын гоцлол төгөлдөр хуурт зориулсан шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Та бүхэн гоцлол төгөлдөр хуурын гайхалтай бүтээлүүдийг сонсож нэгэн үдшийг өнгөрөөгөөрэй.

Хаана: Улсын филармони

Хэзээ: 4 сарын 24

Дуучин Г.Эрдэнэтунгалаг Монгол орон даяар аялан тоглолт /Завхан аймагт/

Дуучин Г.Эрдэнэтунгалаг Монгол орон даяарх аялан тоглолтондоо Завхан аймгийн үзэгч та бүгдийг урьж байна.

Хаана: Завхан аймгийн Хөгжимт Жүжгийн Театр

Хэзээ: 4 сарын 24

“An American in UB” A Tribute to George Gershwin by Bayanmongol big band

Дэлхийн жазз хөгжмийн өдөр жил бүрийн 4 дүгээр сарын 30-нд тохиодог ба дэлхий даяар тархан буй жазз хөгжмийн шүтэн бишрэгчид болон уран бүтээлчид тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Баянмонгол чуулга Симфони найрал хөгжимтэй хамтран АНУ-ын нэрт хөгжмийн зохиолч Жорж Гершвиний зохиол бүтээлүүдээс бүрдсэн "An American in UB" тоглолтоо 2024 оны 4 дүгээр сарын 26, 27-ны өдөр Улсын Филармонийн тайзнаа толилуулах гэж байна.

Хаана: Улсын филармони

Хэзээ: 4 сарын 26

Доницетти "Дурлалын ундаа" дуурь

1832-05-12 нд Театро делла Каноббиани, Милан хотод тоглогдож байсан тус бүтээл нь орчин үеийн шийдэлтэйгээр Монголын тайзнаа анх удаа амилах гэж байна.

Хаана: Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театр

Хэзээ: 4 сарын 27

"ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ" физикл драм

Жүжгийн үйл явдал 17-р зуунд өрнөх бөгөөд гол дүр болох Д'Артаньян гэгч зальтай, овжин, эрч хүчээр дүүрэн залуу Франц улсын цэргийн албанд элсэн орж өөр шигээ хүч тэнхээ ид бяраар дүүрэн гурван шадар цэрэгтэй танилцсанаар жүжиг эхэлнэ. Тэд хаан, хатан, хамба 3-ын зөрчил, үхэл хагацал, хайр сэтгэл, хууран мэхлэлт гээд олон сорилтуудтай нүүр тулах хэдийч НӨХӨРЛӨЛийн үнэ цэнэ , үнэнч шударга зангаар тэр бүгдийг даван туулж сэтгэл татам адал явдлаар аялуулах болно.

Хаана:РЦНК

Хэзээ: 4 сарын 26,27

World Ballet and Dance Grand Prix Mongolia-2024 Нээлтийн тоглолт

World Ballet and Dance Grand Prix Mongolia -2024 дэлхийн хэмжээний тэмцээн Монгол улс, Улаанбаатар хотноо 2024 оны 4-р сарын 22-29-ны өдрүүдэд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах гэж байна. Монгол улсад анх удаа зохион байгуулагдах энэхүү тэмцээнд ОХУ, Казакстан, АНУ, Сингапур, Солонгос, Монгол, Япон, Истони, Хятад, Филиппин зэрэг дэлхийд алдартай олон улсын шилдэг бүжигчид оролцох болно.

Хаана: Соёлын Төв Өргөө

Хэзээ: 4 сарын 22

Сонгодог бүжгийн тэмцээн

Ардын болон орчин үеийн, контемпорари бүжгийн тэмцээн 4 сарын 26, 27, 28-ны өдрүүдэд
Хаалтын тоглолт 4-р сарын 29-нд буюу Гала тоглолтонд тэмцээний шилдэгүүд болон энэ цаг үеийн дэлхийн шилдэг бүжигчдийн тоглолт болно.
Бүжгийн ертөнцийн шилдэгүүд болон тэмцээний шилдэг оролцогчдын гайхалтай үзүүлбэрийг нэг дор үзэж, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрэхийг урьж байна.

Хаана: Соёлын Төв Өргөө

Хэзээ: 4 сарын 23

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
10 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
10 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.