Эрт орой хэзээ нэгэн цагт бид бүгд сайн анд нөхөд, таньж мэдэхгүй хамаатан садныхныхаа өмнө хуримын хувцастай зогсоод нэг нэгэндээ үнэнч байхаа тангараг өргөөд зогсож байх болно. Зарим нь хүнтэй гэрлэхийн төлөө юу ч хийхээс буцахгүй бол нэг хэсэг нь тохиолдлоор гэр бүлтэй болчихдог. Гэр бүлийн аз жаргал хэр удаан үргэлжлэхийг ёстой ганц Бурхан л мэдэх байх. Үгүй, ганц Бурхан биш, бас гэрэл зурагчид мэддэг гэнэ. Хэдэн мянган хуримын ёслолд оролцож ирсэн хашир туршлагатай гэрэл зурагчид зургийг чинь авч байхдаа л аз жаргал олох эсэхийг чинь тодорхойлж чадна. Ингээд гэрэл зурагчдын гаргасан таны гэрлэлт бүтэхгүйг тодорхойлсон 4 шинжийг танилцуулъя.
1. Хосын хэн нэг нь зураг авхуулахыг хүсэхгүй байх
Лос-Анжелес хотын гэрэл зурагчин Роб Грир “Нэг удаа намайг хуримын зураг авч өгөөч гэж сүйт залуу утсаар дуудсан юм. Хүрээд иртэл болзоот бүсгүй камер таглаад “Над руу үүнийгээ чиглүүлээд үзээрэй” гэж уурласан. Тэд гурван сарын дараа салцгаасан”
Заавал ийм түүх байх албагүй л дээ. Гэхдээ тэдний нэг нь зураг авхуулах дургүй, эсвэл нүүрээ үрчийлгэж зугаацаад байвал гэрлэлт нь бүтэхгүй байх бодит шалтгаан юм.
2.Залуу хос үнэ хаялцаад байвал
Гэрлэлт болгоны чухал хэсэг бол мөнгө. Салж нийлэх том шалтгаан ч мөнгө байдаг. Хуримын зураг авалт дээр ямар зурагчин сонгохххс эхлээд үнэ хөлс дээр маргалдаад байвал тэд салах нь тодорхой. Учир нь тэдний амьдрал тэр чигээрээ санхүүгийн бэрхшээл байх болно.
3. Нэг нэгнээ шоглоод байвал
Хуримын зураг авалт дээр нэгнээ өшиглөх, өгзгийг нь алгадах, хэлээ гаргах, эсвэл нэгнийхээ үсийг зулгааж байгаагаар авч өгөхийг хүсэж байвал ойлгомжтой. Тэд тоглож, наргиж байгаа нь мэдээж ч үнэндээ тэдний дотор байгаа нэг нэгэнээ үзэн ядах сэтгэл энэ ёслол дээр илэрч байгаа хэрэг гэнэ. Жинхэнэ амьдрал дээр үүнээс дор зүйл болно гээд л бод.
4. Хуриман дээр хосууд бараг хамт байхгүй бол
Гэрэл зураг авхуулах, зочдын өмнө гашуун байна хэмээн үнсэлцэх өөр хэрэг. Харин үнэхээр хамтдаа байж, нэг нэгнээ ширтэж байна уу, үгүй юу? Хэн нэг нь ангийнхаа найзууд дээр очиж, яриад суух. Эсвэл хэд хэдэн бүжиг дараалан өөр өөр хүмүүстэй бүжиглэсэн бол муугийн тэмдэг, удахгүй сална. Жинхэнэ хайртай хос бол ёслол дээр ч хамт байхыг л хүсдэг.