1 мин
Монголын таван жүдоч Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Жүдо бөхийн Азийн АШТ 4-р сарын 20-23-ний өдрүүдээр Хонгконгт явагдаж байна.
Монголын бөхчүүдээс 100 кг-д Б.Гончигсүрэн, 78 кг-д О.Хүслэн, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, 52 кг-д Л.Сосорбарам, 60 кг-д Б.Цогт-Очир нар хүрэл медаль хүртлээ.
Ийнхүү энэ удаагийн Азийн АШТ-д Монголын 18 жүдоч зодоглосноос Б.Баасанхүү, Б.Эрхэмбаяр, Л.Энхрийлэн нар түрүүлж, Б.Ганхайч, Г.Алтанбагана, А.Адъяасүрэн нар мөнгөн медаль хүртсэн бол Б.Гончигсүрэн, О.Хүслэн, Б.Ням-Эрдэнэ, Л.Сосорбарам, Б.Цогт-Очир нар хүрэл медаль зүүснээр 11 медальтайгаар өндөрлүүлж байна.
Азийн АШТ маргааш багийн барилдаанаар үргэлжилнэ.