Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Харри Кэйн "Байерн Мюнхен"-д хүчин зүтгэсэн эхний улиралдаа 40 гоолын босго давлаа


Өнгөрсөн амралтын өдрөөр Германы Бундес лигийн 30-р тойрогт явагдсан "Байерн Мюнхен" болон "Юнион Берлин" клубүүдийн тоглолтод талбайн зочин баг "Байерн" 5:1-ээр хожив. 

Германы үнэмлэхүй ялагчид Аваргуудын лигт "Арсенал-ыг хожсоныхоо дараагаар унах бүсээс хоёрхон онооны дээр байгаа "Юнион Берлин"-ий эсрэг урам зоригтой тоглож, ялалт байгуулсан нь энэ.

Эл тоглолтод гоол оруулсан Английн шигшээ багийн ахлагч Харри Кэйн "Байерн Мюнхен"-д хүчин зүтгэсэн эхний улиралдаа 40 гоолын босго давлаа. Энэ гоол нь түүний хувьд, Бундес лигийн 30 тоглолтод оролцохдоо оруулсан 33 дахь гоол юм.

Тэрбээр энэ улиралд "Байерн"-ий төлөө бүх тэмцээний хүрээнд 41 тоглолтод оролцохдоо 40 гоол оруулаад байна. Кэйн Бундес лигийн 30 тойргийн дараах байдлаар найман гоолын илүүтэйгээр мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм.

Германы дээд лигийн хувьд, аваргын хувь заяа хэдийн шийдэгдсэн бөгөөд өнөө жил "Леверкузен"-чүүд "Байерн"-ий 11 дараалан түрүүлсэн үнэмлэхүй цувралыг зогсоож, Бундес лигийн царыг анх удаагаа өргөхөөр болсон билээ. Харин "Байерн"-д үлдсэн цорын ганц найдлага нь Аваргуудын лиг бөгөөд тэд эл тэмцээний хагас шигшээд Испанийн "Реал Мадрид"-тай тоглоно.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
8 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
8 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
10 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.