Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс


Эцэг эхчүүд бол хүүхдийнхээ амьдралд хамгийн их нөлөөлдөг хүмүүс юм. Та нарын хичээл зүтгэл, хайр халамж үр хүүхдэд тань юу юунаас ч илүү үнэ цэнтэй. Гэлээ гээд өөрсдийгөө орхигдуулж болохгүй билээ. Учир нь та ч бас хүн, та ч бас хэн нэгний хүүхэд шүү дээ. Тийм учраас хүүхдээ өсгөхөөр шаргуу тэмцэж буй ээж аавуудын өөртөө итгэх итгэлийг жаахан ч атугай нэмэгдүүлэх үгсийг хүргэе.


Бүх зүйл зүгээр 

Эцэг эхчүүдийн дийлэнх нь өөрийн хийж чадахгүй байгаа зүйл, хүүхдэдээ өгч чадахгүй байгаа зүйлдээ л анхаарал хандуулан дутуугийн сэтгэлээр өөрийгөө зовоодог. Гэтэл таны хийж чадаж буй зүйл маш олон байгаа гэдгийг санаарай. Жишээ нь та хүүхэдтэйгээ тоглосон, живхийг нь сольсон, шүдийг нь угаасан гээд жижигхэн зүйл ч үл хамааран хийсэн шүү дээ. Иймд хүүхдийнхээ сайн талууд болон өөрийнхөө хичээл зүтгэлийг үнэлээрэй.  Ер нь өөртөө итгэх итгэлийг "эерэг үнэлэмж" гэж нэрлэж болно.Өөртөө итгэлтэй болсноор эцэстээ бүх зүйл сайн хэмнэлд орж эхлэх нь олонтоо.Юмс төлөвлөгөөний дагуу өрнөх албагүй

Таны хүүхэд, нөхцөл байдал төлөвлөснөөр болохгүй үе бишгүй л их биз дээ. Тэр бүгдэд өөрийгөө буруутгаж, бухимдах хэрэггүй дээ. Та ч гэсэн бага насаа бодоод үзээрэй, бүх зүйл төгс байсан гэж үү? Үгүй л байх. Гэхдээ заримдаа төлөвлөгдөөгүй зүйлс гайхамшгийг бүтээдгийг санаад өөрийгөө чөлөөлөөрэй.

Өөрийгөө мартаж болохгүй 

Зарим эцэг эхчүүд хүүхдэдээ л хамаг анхаарлаа хандуулж өөрийгөө умартаж орхидог. Гэхдээ та ч бас хүн гэдгээ санаарай. Та алдах эрхтэй. Та хөгжилдөж болно. Бид бүгд анх удаагаа амьдарч буй учраас өөрийгөө урамшуулж хийхийг хүссэн зүйлсээ хийж байгаарай. Учир нь хүүхэд өсгөнө гэдэг дан ганц тэнийг хайрлахын нэр биш юм. Жаргалтай эцэг эхийн хүүхэд жаргалтай өсдөг.

Стандарт гэж байхгүй

Өөрийгөө битгий цахим сүлжээний эцэг эхчүүдтэй харьцуул. Өөрийн хүлээлтийг сайн гэгч нь ажиглаж, дараа нь өөртөө шаардлага тавиарай. Жишээлбэл: Та гэрээ өдөр бүр цэвэрлэдэг бол энэ байдлыг өөрчилж долоо хоногт 3 удаа цэвэрлэж болно. Эсвэл өдөр бүр хоол хийхийн оронд заримдаа захиалж болно шүү дээ. Хөрш айлынхаа эмэгтэйг бага хэмжээний мөнгөөр хүүхдээ бүжгийн дугуйланд нь хүргэж өгөхийг гуйж болно. Жижиг сажиг зүйлд хандуулах анхаарлаа бага ч болов сулруулаарай.

Блогер ээж болох Хейли Хенгст: Ээж аав байна гэдэг сая сая бөмбөгтэй жонглёр бөгөөд та энэ бөмбөгийг алдахгүйн тулд тасралтгүй жонглёрдох хэрэгтэй гэжээ. Гэхдээ мэдээж, зарим бөмбөг нь унана. Хэн ч ганцаараа энэ бүхний учрыг олж чадахгүй. Тиймээс хэн нэгнээс тусламж гуй, энэ бол энгийн үзэгдэл шүү дээ.

Эрч хүчний эх үүсвэрээ ол

Эцэг эхчүүд бүхий л сэтгэл хөдлөл, эрч хүчээ хүүхдийнхээ хүмүүжилд зарцуулдаг. Тэрхүү эрч хүчийг нөхөн сэргээж чадахгүй бол та туйлдах болно. Эрч хүчээ цэнэглэх эх үүсвэрээ олох хэрэгтэй. Жишээлбэл: Хүүхэдгүй гадагшаа гар, ойр дотны хүмүүс тань таныг ойлгож туслахыг битгий хүлээ. Шаардлагатай бол тусламж хүс, өөртөө цаг хугацаа мөнгө зарцуулаарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Та зайлшгүй амралт авах цаг болсныг илтгэх 8 шинж тэмдэг
2
4 өдрийн өмнө
Таныг "сэтгэлээр" хуурч буй хүнд илрэх 8 шинж тэмдэг
3
2024.04.25
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.