Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

"Интер Милан" клуб Италийн Серие А лигт 20 дахиа түрүүлэв


Өнгөрсөн шөнө Сан Сиро цэнгэлдэх хүрээлэнд явагдсан Милан хотын дерби тоглолтод ялалт байгуулсан "Интер Милан" клуб Серие А лигт 20 дахиа түрүүлж, багийнхаа өмсгөл дээр хоёр дахь одоо байрлуулахаар боллоо. Сери А-гийн 10 түрүү тутамд нэг од олгодог. Одоогоор ганцхан "Ювентус" л 36 түрүүлсэн амжилтаараа өмсгөлдөө гурван одыг байрлуулжээ.

Хэдийгээр Италийн лиг өндөрлөхөд таван тойрог дутуу байгаа "Интер" хоёрдугаар байрт бичигдэж буй "Милан"-аас 17 онооны илүүтэй болж, аваргын болзлоо хангав.

Симоне Инзаги дасгалжуулагчийн хувиар Скудеттог анх удаагаа хүртсэн нь энэ. 48 настай тэрбээр Италийн цомын тэмцээнүүдэд таван удаа түрүүлж, өнгөрсөн улирлын Аваргуудын лигт финалдсан билээ.

Тэд энэ улирал эхэлснээс хойш Серие А лигт ердөө ганцхан хожигдсон юм.

Түүнчлэн энэ улиралд улаан хуудсаар торгуулсан "Интер"-ийн цорын ганц тоглогч нь Данфриес. Тэрбээр өнгөрсөн шөнө "Милан"-ий эсрэг тоглолтыг дахин эхлүүлэхэд саад болсон гэх үндэслэлээр талбайгаас хөөгдсөн юм.

Ромелу Лукаку, Эдин Жеко нар улирлын эхэнд багаа орхисон нь "Интер"-ийн төвийн довтлогчийн байрлал хоосорсон мэт мэдрэмжийг хөгжөөн дэмжигчдэд төрүүлсэн байж магад. Гэхдээ "Интер"-ийн шинэхэн хамтрал Маркус Турам, Лаутаро Мартинез нарын хослол нь "Наполи"-гийн Виктор Осимхен, Хвича Кварацхелиа нарын адилаар Сери А-гийн хамгийн аюултай довтолгоог бүрдүүлжээ. 

"Парма" болон "Ювентус" клубийн хамгаалагч асан Лилиан Турамын хүү, 26 настай Турам Серие А лигт 12 гоол оруулж, долоон гоолын дамжуулалт бүртгүүлээд байгаа бол "Интер"-ийн ахлагч Лаутаро лигтээ 23 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна.

Швейцарийн 35 настай хаалгач Янн Зоммер 6 сая еврогоор Андре Онанаг орлохоор "Интер"-т ирсэн нь улирлын эхэн үед олны анхаарлын төвөөс гадна байсан ч, тэрбээр Серие А лигийн 31 тоглолтод оролцохдоо 17-д нь хаалгаа хуурай манажээ. Энэ нь Италийн лигийн хаалгачдыг тэргүүлэх үзүүлэлт юм. 

Энэ нь "Интер" Онанаг "Манчестер Юнайтед"-д зарснаар олсон 51 сая еврогийн багахан хэсгийнх нь ончтой зарцуулалтын үр дүн агаад бизнес моделийн хувьд тун чиг ухаалаг наймаа болжээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
15 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
15 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
17 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.