Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Домогт хамгаалагч Тиаго Силва энэ улирлыг дуусгаад "Челси"-гээс явна


Английн "Челси" клубийн хамгаалалтын ноён нуруу Тиаго Силва энэ улирлыг дуусгаад чөлөөт агентийн хувиар багаа орхино. Тэрбээр Нэгдүгээр сард "Челси"-гээс явах боломжтой байсан ч, адармаатай улирлын туршид багтаа бүтэн үлдэж, залуу тоглогчдод туслахыг хүссэн юм.

Нутгийнх нь "Флуминенсе" клуб түүнийг удаан хугацааны өмнөөс сонирхож байгаа ч, Силва харин бүх саналыг нээлттэй сонсоно гэж мэдэгдэв. Гэхдээ Силва залуудаа тус клубээс хөлбөмбөгчийн замналаа эхлүүлсэн билээ.

Тэрбээр ярилцлагадаа “Би "Челси"-д дөрвөн жил сайн тоглосон. Премьер лигт 39 настай өндөр түвшний тоглогчийг харна гэдэг ховор үзэгдэл" гэсэн юм.

Силва бямба гарагт Уэмбли цэнгэлдэхэд явагдсан ФА цомын тоглолтод "Манчестер Сити"-гийн эсрэг тоглосон агаад 1:0-ээр хожигдсоныхоо дараа уйлж харагдсан билээ. Учир нь энэ улирал түүний хувьд, Европ дахь сүүлчийн улирал байж магадгүй юм.

Тиаго Силва "Челси" клубт дөрвөн жил хүчин зүтгэхдээ 149 тоглолтод оролцож, есөн гоолыг оруулсан бөгөөд Аваргуудын лиг, Европын Супер цом, Клубүүдийн ДАШТ-д түрүүлсэн билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
11 цагийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
12 цагийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
13 цагийн өмнө
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.