Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Коби Брайнтыг эргэн дурсахуй: Түүний амьдралын гэрэл зургууд


Коби Бийн Брайант нь Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Лос Анжелес Лэйкерс багт тоглодог байсан, Америкийн сагсан бөмбөгийн од юм. Тэрээр Филаделфиа Севентисиксерс багийн тоглогч асан, Лос Анжелес Спаркс багийн ахлах дасгалжуулагч асан Жөү Брайантын ганц хүү бөгөөд түүний эцэг эх нэгэн рестораны цэснээс харсан нэр болох Японы Кобэ хотын алдартай үхрийн махны нэрээр хүүгээ нэрлэжээ.

Брайант 1996 онд НБА-гийн түүхэнд анх удаа ахлах сургуулиас драфтлагдсан хамгаалагч болсноороо улс даяар нэртэй болжээ. Брайант, Шакил О'Нил нар Лэйкерс багийг 2000-2002 онд гурван удаа НБА-гийн аварга болгосон. 2003-2004 оны улирлын дараа О'Нил явж, Брайант Лэйкерсийн гол тоглогч болсон бөгөөд 2005-2006, 2006-2007 оны улирлуудад НБА-д оноогоор тэргүүлжээ. 2006 онд Брайант Торонто Рэпторсын эсрэг 81 оноо (хувийн дээд амжилт) авсан нь НБА-гийн түүхэнд хоёрт орох агуу амжилт болсон. Мөн тэрээр 2007-2008 оны улиралд Өрнөд Бүсэд нэгээр багаа плэйоффт шалгаруулсан тул улирлын Хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан.  

Харамсалтай нь 2020 оны нэгдүгээр сарын 26-нд Коби Брайант болон түүний 13 настай охин Жианна нар Калифорниа мужийн Калабасас хотод нисдэг тэрэгний ослоор нас барсан. ЛА мужийн Шерифийн албаны мэдээлснээр нисдэг тэргэнд есөн хүн буюу нэг нисгэгч, найман зорчигч байсан бөгөөд хэн нь ч амьд үлдээгүй билээ. Ингээд та бүхэнд түүний амьдралын нандин мөчүүдийг агуулсан гэрэл зургуудыг хүргэе.

1996 оны долоо дугаар сарын 11-нд Лос Анжелес Лэйкерс багийн ерөнхий менежер Кобиг албан ёсоор олон нийтэд танилцуулж байна. 

1997 оны хоёр дугаар сард Охайо мужийн Кливленд хотод болсон NBA Slam Dunk тэмцээнд түрүүлж баярлаж буй Коби.

1996 оны долоодугаар сард Коби "The Tonight Show" шоуны тав дахь улирлын зочноор уригдав. Тухайн үед цаг үеийн хамгийн амжилттай залуус уг шоунд уригддаг байжээ.

Чикагогийн Юнайтед Центрт болсон Лос Анжелес Лэйкерс-Чикаго Буллс багуудын тоглолтын дөрөвдүгээр үед чөлөөт шидэлтийн оролдлого хийх үеэр Коби сагсан бөмбөгийн домогт тоглогч Майкл Жордантай ярилцаж буй агшин. Энэ тоглолтонд 19 настай Коби сэлгээнээс 33 оноо авч багийнхаа хамгийн өндөр оноог авсан бол Жордан Буллзаас 36 оноо авч, Чикаго 104:83-аар хожсон юм.

1999 оны нэгдүгээр сард Лос Анжелес дахь Колизейд болсон сэтгүүлийн зураг авалт зургаа авхуулж буй Коби.

Калифорниа мужийн Эль Сегундо хотод болсон багийн хэвлэл мэдээллийн өдөрлөгийн үеэр Коби гэрэл зурагчдад зориулж томруулдаг шилийг хошигнон барьж байна. Тэрээр маш шооч, хөгжүүн нэгэн байсан.

2000 оны 12 дугаар сард Коби Лэйкерс багийн Детройт Пистонстой хийсэн тоглолтын үеэр.

2001 оны долоо дугаар сард Коби эхнэр Ванессагийн хамт аз жаргалаар дүүрэн папарацийн дуранд өртсөн нь.

Коби болон Шак нар 2002 оны НБА-гийн финалд Нью Жерси Нетс багийг ялж Аваргуудын цом, MVP цомыг авч үлдсэн нь Лэйкерсийн гурав дахь дараалсан аварга болсон юм.

Коби эхнэр Ваннесагийн хамт 10 дахь удаагийн ESPY шагнал гардуулах ёслолын үеэр тайзны ард зургаа авахуулж буй нь.

Коби Стэплес центрт Сакраменто Кингс багтай хийсэн тоглолтын хоёрдугаар үед самбараас бөмбөг авж буй агшин.

Коби эхнэр Ванесса, охин Натальягийн хамтаар Калифорни мужийн Анахайм дахь Ангел цэнгэлдэх хүрээлэнд болсон Анахаймын Лос Анжелес Анжелс болон Нью Йорк Янкисын тоглолтыг үзэж байна.

2008 онд Хятадад болсон Бээжингийн Олимпийн наадмын хагас шигшээд АНУ Аргентинтай өрсөлдөж тоглогч Леброн Жэймс, Дуэйн Уэйд нартай санал солилцож буй агшин. Коби 2008, 2012 оны АНУ-ын Олимпийн сагсан бөмбөгийн багуудын хамт алтан медаль хүртсэн.

2009 онд Флорида мужид болсон НБА-гийн финалын тав дахь тоглолтод Коби Орландо Мэжик багийг 99:86-аар буулган авсныхаа дараа баяраа тэмдэглэж буй агшин.

Ерөнхийлөгч Барак Обама 2009 оны НБА-гийн аваргуудыг Цагаан ордонд угтан авсны дараа Коби ерөнхийлөгчид өөрийн Лэйкерсийн өмсгөлийг бэлэглэжээ.

Коби охин Жианнатайгаа 2016 оны Торонтогийн Air Canada Centre-д болсон NBA-ын бүх оддын тоглолтын үеэр.

Коби 2017 оны 12-р сарын 18-нд Степлс Центрт зодог тайлсан юм.

Коби сагсан бөмбөгөөс зодог тайлсныхаа дараа кино урлагт хөл тавин 2018 онд "Хайрт сагсан бөмбөг" киногоороо "Шилдэг богино хэмжээний хүүхэлдэйн кино" номинацид Оскарын шагнал хүртсэн юм.

Тэрээр бидний сэтгэл зүрхэнд үүрд орших болно.❤️

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
20 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
22 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
22 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.