Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Харьковын телевизийн цамхаг Оросын пуужингийн цохилтод өртөж уналаа


Украины зүүн хэсгийн Харьков хотод ОХУ пуужингаар цохилт өгчээ. Агаарын цохилтын улмаас 245 метр өндөртэй телевизийн цамхаг хугарч, телевизийн дохио тасалдсан байна.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай утсаар ярихдаа телевизийн цамхагт болсон халдлагын талаар  "Орос хотыг хүн амьдрах боломжгүй болгох гэж оролдож байна" гэжээ.

Телевизийн цамхаг руу халдсан явдлыг дайны гэмт хэрэг гэж украинчууд үзэж байна.

Тухайлбал, Олон нийтийн мэдээллийн хүрээлэнгийн тэргүүн Оксана Романюк хэлэхдээ "Харьков дахь телевизийн цамхаг руу халдлага үйлдсэн нь Украины энгийн ард иргэдийн эсрэг Оросоос явуулж буй системтэй, өргөн цар хүрээтэй кампанит ажлын нэг хэсэг юм. Энэ нь Украины хууль тогтоомж болон олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу дайны гэмт хэрэг мөн. Телевизийн цамхаг зэрэг иргэний объект нь зэвсэгт мөргөлдөөний хууль ёсны бай болох үндэслэлгүй. Бид нарийвчилсан мөрдөн байцаалт явуулахыг олон улсын хамтын нийгэмлэгээс шаардаж байна" гэв.

Олон нийтийн сүлжээгээр тархаж буй видео бичлэгт цамхагийн тулгуурын орой хагарч, 180 градус эргэлдэж, газар унаж буй нь харагдаж байна. ОХУ өнгөрсөн сараас Украины телевиз, радиогийн дэд бүтцэд халдах нь эрс ихэссэн гэдгийг мөн Олон нийтийн мэдээллийн хүрээлэн онцолжээ.

Эх Сурвалж: CNN

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
21 цагийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
23 цагийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
23 цагийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.