Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Г.Доницетийн "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг үзэх 5 шалтгаан


Энэ амралтын өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театр шинэ уран бүтээл болох Дэлхийн сонгодог Г. ДОНИЦЕТТИ "ДУРЛАЛЫН УНДАА" хошин дуурийг өөрийн тайзнаа тоглохоор шийдэж, ингэхдээ өнөө цагийн үзэгчдийн сэтгэхүй, таашаалд нийцүүлсэн өвөрмөц, шинэлэг тавилтаар тоглох гэж байна. Та бүхэн үзэж догдлол, гэгээн хайрыг мэдрээрэй.

1. Нэг ч харуусал гуниг үгүй

Бусад дууриас онцлох нь энэхүү дуурьд нэг ч гуниг харуусал, эмгэнэл байхгүй юм. Тэр чигтээ сэтгэл зүйн витамин л гэсэн үг. Царцсан зүрх сэтгэлийг тань хайлуулах болно.

2. Анх удаа тайзнаа...

УДБЭТеатр урын сангийн бодлогийнхоо хүрээнд дэлхий дахины шилдэг хошин дуурийн нэг  "Дурлалын Ундаа" дуурийг анх удаа Монгол улсын тайзнаа тоглох гэж байна.

 3. Жүжигчдийн бүрэлдэхүүн

Дэлхийн сонгодог шинэ Г. Доницетти "Дурлалын Ундаа" дуурийн гол дүрүүд бололх авхаалжтай ихэмсэг хадагтай Адинагийн дүрд гоцлол дуучин МУГЖ Ө.Уянга, гоцлол дуучин Б.Одонзаяа, гэнэн цайлган хөгжилтэй залуу Немориногийн дүрд гоцлол дуучин МУГЖ Б. Гомбо-Очир зэрэг чадварлаг уран бүтээлчид тоглоно.

4. Хөгжимлөг мэдрэмж

Маш энгийн хайр дурлалыг хөгжмийн сайхан аялгуу, дэврүүн хэр нь гэгээлэг шийдлүүдээр гаргаж өгснөөрөө онцлог. Дуулаачдын хувьд ч гэсэн маш ур чадвар шаардсан гайхалтай бүтээл.

5. Мартагдсан сэтгэлийг сэдрээнэ 

Шороонд дарагдсан гэлтэй нийгэмд гэрэл гялбуулам бүтээл гэж тодорхойлж болно. Энэхүү дуурийг үзсэн хүн бүр хайр дурлалын мөн чанар, үнэ цэнийг ойлгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн сэтгэлээс тань бул чулуу авч байгаа мэт хөнгөн сэтгэгдэл төрүүлнэ гэсэн шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
Met Gala: Дэлхийг гайхуулахаар Нью-Йоркийг зорьдог оддын гоёл
2
Уржигдар
XAOS: Монголд ирэх Netflix-ийн алдарт “Dark” цувралын хөгжмийн зохиолч Бен Фростын туха...
3
3 өдрийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.