Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?


Эрт цагт хүмүүс ямар дүр төрхтэй байсныг бид зөвхөн тэднийг дүрсэлж зурсан хөрөг зургаас л харах боломжтой байдаг. Тэгвэл эрдэмтэд эртний хүмүүсийн үлдэгдэл ДНХ-г ашиглан орчин үеийн технологийн тусламжтай тэдгээрийг бодитоор буюу 3D-гээр бүтээжээ. Ингээд хамтдаа хүмүүс үеийн үед хэрхэн өөрчлөгдсөнийг олж мэдэцгээе.

1. Нефертити

Төрсөн газар: Тебес
Эрин үе: МЭӨ 1370-1330 он
Цол: Египетийн хатан хаан
Цэвэр хөрөнгө: 800 сая доллар* 

3300 гаруйн жилийн тэртээ үзэсгэлэн төгөлдөр нэгэн бүсгүй мэндэлсэн нь Нефертити байлаа. Түүний нэрийг орчуулбаас “Сайхан бүсгүй ирлээ” гэсэн утгатай юм. Нефертити эртний Египтэд МЭӨ 1424-1406 оны хооронд хаанчилж байсан Эхнатон фараоны хатан байжээ. Эхнатон тухайн үед тахин шүтэж байсан Амон бурхныг нарны бурхан Атоноор сольж, шинэ нийслэл хотыг сүндэрлэн босгож, олон олон сүм хийд бариулжээ. Нефертити нөхрийнхөө дараа нас барсан нь тогтоогдсон. Эртний Египтэд амьд хүний баримлыг бүтээхдээ нэг нүдийг нь зуралгүй үлдээдэг байж. Чухамдаа Нефертитигийн алдарт цээж баримал нь нэг нүдгүй хийгдсэн байдаг.

2. Максимильян де Робеспьер

Төрсөн газар: Франц, Аррас
Эрин үе: 1758-1794
Цол: УИХ-ын гишүүн
Цэвэр хөрөнгө: 2 сая доллар*

1789-1799 оны Францын хувьсгалд гол үүрэгтэй оролцсон гэдгээрээ Максимильян де Робеспьер алдартай. Тэрээр 1794 онд 36 настайдаа цаазаар авахуулсан юм. Харин эрдэмтэд түүний гавлын ясыг ашиглан амьд сэрүүн байхдаа зураг дээрхээсээ огт өөр харагддаг байсныг олж мэджээ. Тэрээр хараа муутай, хамарнаас нь байнга цус гардаг, арьсны өвчтэй, нүүрэн дээрээ цагаан бурхан өвчний олон сорвитой байсныг олж мэдсэн байна. 

3. Шотландын хатан хаан Мэри

Төрсөн газар: Линлитгоу ордон, Шотланд
Эрин үе: 1542-1587
Цол: Шотландын хатан хаан
Цэвэр хөрөнгө: $500,000*

Тэрээр 1542-1567 он хооронд Шотландын хатан хаан байсан бөгөөд ердөө 6 настайдаа анх хаан ширээг авсан юм. Тэрээр 18 жил Английн хатан хаан Элизабетагийн асрамжид байсан боловч түүнийг 1586 онд Элизабетагийн аллагаыг зохион байгуулсан гэж буруутгаж, улмаар цаазаар авсан аж. Түүнийг цаазаар авах үед тэрээр 44 настай байжээ.

4. Ава

Төрсөн газар: Кэйтнесс, Шотланд
Эрин үе: 4250 жилийн өмнө
Цол: Тодорхойгүй
Цэвэр хөрөнгө: Тодорхойгүй

Ава бол 3700 жилийн өмнө Хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүн юм. Түүнийг бусадтай нь адил хөрсөн доор биш чулуугаар хийсэн хиргисүүрт оршуулсан байсан нь Ава-г их чухал хүн байсан гэж үзэхэд хүргэсэн юм. Шотландын археологич Маяа Хоол болон шүүх эмнэлгийн зураг гаргагч Хю Моррисон хамтран Авагийн бодит төрхийг гаргаж чаджээ.

5. Дублиний эр

Төрсөн газар: Дублин, Ирланд
Эрин үе: 1500-аад он (Тюдорын үе)
Цол: Тодорхойгүй
Цэвэр хөрөнгө: Тодорхойгүй - Гэхдээ маш ядуу байх магадлалтай

2014 онд археологичид 500 жилийн өмнө амьдарч байсан эрийн үлдэгдлийг олжээ. Тэрээр 4 хэсэг цогцосны нэг бөгөөд тэдний бие болоод эдлэл хэрэглэлээс нь харахад хүнд хөдөлмөр эрхэлдэг, ядуу хүмүүс байсан гэж дүгнэхэд хүрсэн юм. Гавлын яс нь сайн хадгалагдаж үлдсэн учир эрдэмтэд түүнийг 500 жилийн өмнө хэрхэн харагдаж байсан дүр зургийг гаргажээ.

6. Клеопатра

Төрсөн газар: Александриа
Эрин үе: МЭӨ 69-30 он
Цол: Египетийн хатан хаан
Цэвэр хөрөнгө: 95 тэрбум доллар*

Эртний Египетийн гоо үзэсгэлэнгийн бэлэг тэмдэг хатан хаан Клеопатрагийн түүх өдгөө дэлхий дахины хамгийн сонирхолтой түүхийн нэг байсаар ирсэн билээ. Зөвхөн эрчүүд улс орныг захиран сууж байсан тэр үед тэрээр өөрийн гоо үзэсгэлэн, хурц ухаанаа ашиглан хязгааргүй эрх мэдэл, алдар хүндийг бий болгож чадсан түүхэн эмэгтэй билээ.

7. Жорж Вашингтон

Төрсөн газар: Виржиниа мужийн Поп Крик
Эрин үе: 1732-1799
Цол: АНУ-ын Ерөнхийлөгч, үүсгэн байгуулагч
Цэвэр хөрөнгө: 587 сая доллар* 

Тэрээр 1789 онд сонгогчдын 100 хувийн саналаар АНУ-ын анхны Ерөнхийлөгч болсон бөгөөд 1797 он хүртэл төр барьсан түүхтэй.

8. Никола Коперник

Төрсөн газар: Хатан Прусс, Польшийн Вант Улс
Эрин үе: 1473-1543
Цол: Полимат
Цэвэр хөрөнгө: $10,000* 


Коперник бол Сэргэн мандалтын үеийн математикч, одон оронч байсан бөгөөд нар дэлхийг биш дэлхий нарыг тойрдог гэдгийг баталсан анхны хүн юм. Тэрээр 70 настайдаа өөд болжээ. Харин шүүх эмнэлгийн зураг гаргагчид түүний биеийн үлдэгдлийг ашиглан тухайн цаг үедээ хэрхэн харагддаг байсныг олж мэдэхийг оролдсон нь энэ аж.

9. I Элизабет

Төрсөн газар: Гринвич, Англи
Эрин үе: 1533-1603
Цол: Английн хатан хаан
Цэвэр хөрөнгө: 400 сая доллар*

Хатан хаан Элизабет нь хүнтэй гэрлэж байгаагүй бөгөөд өөрийгөө Англи улстай гэрлэсэн гэж хэлсэн байдаг. Тэрээр 40 жил хаан ширээг барьсан бөгөөд түүний хаан ширээнд заларсан үеийг Алтан зуун гэж нэрлэдэг. Түүний төр барих хугацаанд Англи улс маш хурдацтайгаар хөгжиж, тухайн үедээ хамгийн өндөр хөгжилтэй орон байсан байна. Тэрээр үр хүүхэдгүй байсан тул нас барахдаа авга эгчийнхээ гуч хүү Шотландын хаан Жеймсийг өөрийн залгамжлагчаар зарласан бөгөөд энэ нь Англи, Шотланд улс нэгдэх, цаашлаад Британийн арал нэгдсэн нэг улс болох, хожим Британийн эзэнт гүрэн байгуулагдахын эх үндэс байлаа.

10. Уильям Шекспир

Төрсөн газар: Стратфорд-апон-Авон, Англи
Эрин үе: 1563-1616
Цол: Жүжгийн зохиолч
Цэвэр хөрөнгө: $100,000*

Уильям Шекспир нь 1564 оны дөрөвдүгээр сард төрсөн бөгөөд түүнийг хэдний өдөр төрснийг тогтоогоогүй байна. Олон арван шилдэг зохиол бичсэн Шекспир 1616 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр таалал төгсчээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Dreamers' Day: "Баяртай, Зөвлөлт Холбоот Улс" киног үзэх 9 шалтгаан
2
3 өдрийн өмнө
Гурван жилийн дараа дэлгэцнээ эргэн ирсэн жүжигчин Жан Ги Ён
3
3 өдрийн өмнө
Цаг хэмнэх шалгарсан 6 арга
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.