Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Кисэносатогийн дэвжээг хураах уу?


Мэргэжлийн сүмо бөхийн маэгашира Оносато насанд хүрээгүй сүмочтой архи уусан хэргээр ояката Нишёоносэкигийн (ёкозүна Кисэносато) хамт холбооноос хатуу сануулга хүртсэн талаар бид мэдээлсэн. Хэрэг өнгөрсөн жилийн есдүгээр сард болсон бөгөөд холбооноос Нишёоносэки ояката энэ талаар Сүмо бөхийн холбоонд мэдэгдсэн гэж мэдээллээ. Тэгвэл яагаад хагас жилийн өмнө гарсан хэргийн шийтгэлийг одоо оноосон, Кисэносато үнэхээр тэр үед мэдээлсэн үү гэдэг эргэлзээ төрүүлж байгаа. Харин Японы зарим хэвлэлд Нишёоносэки дэвжээнд залуу бөхчүүдийг дэглэсэн хэрэг гарсан. Гэхдээ тус дэвжээ хөдөө орон нутагт байдаг бөгөөд яг юу болсон нь илрээгүй ажээ. Сэтгүүлийн газраас энэ талаар шуурхай сурвалжлага гаргахаар бэлтгэж байгааг мэдсэн Сүмо бөхийн холбооноос сэтгүүлийн шинэ дугаар хэвлэгдэхээс өмнө мэдээлэл гаргаж, амиа хоохойлохыг бодлоо гэсэн шүүмжлэл гараад байна.

Ингээд Японы нэгэн хэвлэлд энэ талаар нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Daily shincho

Дөрөвдүгээр сарын 22-ны 18 цаг 30 минутын орчим “Холбооны ажилтны тохиромжгүй үйлдлийн талаар” гэсэн гарчигтай мэдээ хэвлэлийн компаниудад ирлээ. Илгээсэн газар нь Сүмо бөхийн холбоо. Тэр мэдээнд “Нишёоносэки дэвжээний дээд зиндааны бөх Оносато доод зиндааны, насанд хүрээгүй бөхтэй өнгөрсөн оны есдүгээр сард дэвжээндээ хамт архи уусан байна. Түүний багш Нишёоносэки энэ талаар мэдээд хоёр бөхөд хатуу арга хэмжээ авсан ч дараа нь Сүмо бөхийн холбоонд мэдэгдсэн. Холбооноос энэ хэргийг шалгаад насанд хүрээгүйг нь мэдсээр байж, хамт архи уусан Оносато болон түүний багш Нишёоносэки ояката хоёрт хатуу сануулга өглөө” гэж бичсэн байлаа. 

Нишёоносэки ояката бол Ваканоханагаас хойш 19 жилийн дараа төрсөн “Япон ёкозүна” гэдгээрээ алдаршсан Кисэносато юм. Энэхүү алдартай аварга асны удирддаг дэвжээнд насанд хүрээгүй хүн архи ууж, хууль зөрчсөн хэрэг гарсан байна. 

Ингэхэд яагаад Сүмо бөхийн холбоо өнгөрсөн оны есдүгээр сард гарсан хэргийг хагас жилийн дараа мэдээлдэг билээ? 

Үнэндээ долоо хоног тутмын “Shukan Shincho” сэтгүүлээс энэ мэдээ гарахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нд хэргийн талаар Сүмо бөхийн холбоо, Нишёоносэки оякатагаас асууж, сурвалжилж эхлээд байсан юм. Харин Сүмогийн холбооноос тус сэтгүүлийн асуултад хариулахаас зайлсхийж, яаралтайгаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд мэдээ илгээсэн нь энэ байлаа. Яагаад холбоо “Shukan Shincho” сэтгүүлд шууд хариу өгөхөөс зугтав? Үүний ард Сүмо бөхийн холбоо, Нишёоносэки оякатад нуух зүйл байсан учраас гэдэг нь гарцаагүй. 

Энэ нийтлэлийг дөнгөж сая уншиж байгаа уншигч хэргийн талаар ямар ойлголт авах вэ? За нэг ах бөх насанд хүрээгүй залуу бөхтэй хамт архи уусан юм байна гэсэн л төсөөлөл л буух байх. Яг бодит байдал энэ мэдээнээс ихээхэн зөрүүтэй байгаа юм. Нишёоносэки дэвжээг дэмжигчдийн нийгэмлэгийн нэгэн гишүүн ийнхүү ярьж байна. “Өнгөрсөн оны гуравдугаар сард шинээр элссэн 19 настай залуу бөхийг дэвжээний ахмад бөхчүүд хэзээнээс юм дээрэлхэж эхэлсэн. Үүн дээр маэгашира Оносато нэмэгдэж, дэглэлтэнд оройлон оролцдог болсон гэж сонссон”

Энэ үед дээр яриад байгаа архины хэрэг гарчээ. 

“19 настай залууг усанд орж байхад нь Оносато архи барьж орж ирээд хүчээр уулгасан юм шиг байгаа юм. Том бөхийн тушаалыг зөрчиж зүрхлэхгүй залуу бөх их хэмжээний архи уун, согтон унахад Оносато хараад их баяртайгаар инээж байсан гэсэн” гэж ярьж байна.

Хэрэв үнэн бол насанд хүрээгүй хүүхэдтэй хамт архи уусан биш хүчээр уулгасан болж таарна. Сүмо бөхийн холбооны “Хамтдаа уужээ” гэсэн тайлбараар өнгөрөх аргагүй зүйл гэж бодож байна. 

Оносато бол Японы Биеийн тамирын их сургуульд суралцаж байхдаа хоёр жил дараалан сонирхогчдын сүмогийн ёкозүна болж, “Түүхэнд хамгийн хүчирхэг сонирхогчдын ёкозүна” гэсэн алдартайгаар мэргэжилд орж ирсэн бөх. Энэ жилийн нэгдүгээр сард дээд зиндаанд дэвшиж, Хаврын тэмцээнд Такэрүфүжитэй түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсан нь саяхны явдал. Сүмо бөхийн ирээдүй гэгдсэн энэ залуу ийм хүн байсан гэж үү?

“Shukan Shincho” сэтгүүл тавдугаар сарын дугаартаа архины асуудлаас гадна “Сүмо холбооны дараагийн Ерөнхийлөгч” гэгдээд байгаа Нишёоносэки оякатагийн бөхийн ертөнцөд шүүмжлэгдэж байгаа үйлдэл, зан авирын тухай нийтлэх болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Улсын арслан Р.Пүрэвдагва "Их Богд" дэвжээний 20 жилийн ойн барилдаанд түрүүллээ
2
3 өдрийн өмнө
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
3
3 өдрийн өмнө
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.04.25 2405:5700:5c0:d830:182b:43d8:93b7:5a44

Манай гонжгорын хажууд бага хэхэг байна. Ямар бөгс цав бв рүү хор цацаж мөнгө хулгайлж түрүүвчийг нь цавуудсан биш

0 Хариулах