Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Шави бодлоо өөрчилж, "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллана


Нэгдүгээр сард мэдэгдэл гаргаж, энэ улирлын төгсгөлд ажлаа хүлээлгэн өгнө гэдгээ зарласан Шави бодлоо өөрчилжээ.

"Барселона"-гийн ерөнхийлөгч Жоан Лапорта түүнийг үлдэхийг хүссэн тул Шави ирэх улиралд ч мөн "Барселона"-гийн дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажиллах болзлыг хүлээн зөвшөөрчээ.

Түүний гэрээ 2025 оны 6-р сар хүртэл үргэлжилнэ. 

44 настай Шави 2021 оны арваннэгдүгээр сард Катарын "Аль Садд" багийг орхисныхоо дараагаас "Барса"-д дасгалжуулагчаар ажиллах болж, 2022-23 оны улиралд буюу "Барса"-г бүтэн удирдсан анхны улиралдаа Испанийн Ла лигт түрүүлгэсэн.

Тэд ням гаригт "Реал Мадрид"-ын талбайд зочилж, 3:2-оор хожигдохоосоо өмнө Ла лигийн дараалсан 10 тоглолтод хожигдоогүй байсан юм.

Хэрвээ Шави 2024-25 оны улирлын төгсгөлд багаа сайжруулж чадахгүй бол "Барселона" клубийн удирдлагууд Пеп Гуардиола, Луис Энрике, Микел Артета зэрэг өндөр түвшний дасгалжуулагчдын аль нэгийг багтаа авчрахаар ятгах бололтой.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
Уржигдар
"Боруссиа Дортмунд"-ын домог Марко Ройс энэ улирлын төгсгөлд багаа орхино
2
Уржигдар
Л.Энхрийлэн Душанбегийн Их дуулгаас хүрэл медаль хүртлээ
3
Уржигдар
Б.Баасанхүү Их дуулга ангиллын тэмцээнд анх удаагаа түрүүллээ
санал болгох
1
2024.04.29
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.